2019 оны 10 дугаар 16-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва Австралийн Мельбурний Их сургуулийн профессор Хассан Какаятай албан уулзалт хийлээ.
Профессор Хассан Какая нь НҮБ-д 1981 оноос хойш ажилласан ба 2006-аас 2015 оны хооронд НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Хурлын тэргүүнээр, одоо Мельбурний Их Сургуульд өрсөлдөөн, хэрэглээний бодлого, санхүүгийн зохицуулалт, олон улсын худалдаа зэргээр судалгааны ажил бичиж багшилдаг.
Албан уулзалтаар профессор Хассан Какая нь ШӨХТГ-ын улсын байцаагч нарын чадавхыг сайжруулах чиглэлээр Өрсөлдөөний олон улсын сургалт, семинарт оролцуулахад дэмжлэг үзүүлж, АНУ Холбооны Худалдааны Комисс болон Канадын Өрсөлдөөний байгууллагуудтай хамтын ажиллагааг дээшлүүлэхэд хамтран ажиллахаа мэдэгдсэн. Харин ШӨХТГ-ын дарга Б.Лхагва 2020 оныг “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил” болгон зарлах ажлын хүрээнд илтгэл мэдээлэл хийлгэх санал тавив.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР