Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд хэрэглэгч, аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт, мэдээлэл өгөх, түүнчлэн “Хүүхэд-хэрэглэгч”, “Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөг, аяныг зохион байгуулж тэдний хэрэглэгчийн хэрэглээний боловсролыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд 10 дугаар сарын 18-ны өдөр харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн 6-11 дүгээр ангийн сурагчдад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар “Хэрэглэгч гэж хэн болох”, хэрэглэгчийн эрх болон хуульд зааснаар үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргийн талаар сургалт, хичээлийг орж баррел үсгээр “Хэрэглэгчийн эрх”-ийн мэдээллийн хэвлэн танилцууллаа.
Хичээлийн үеэр сурагчид бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой өөрт тохиолдсон асуудлаа ярьж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар эрхээ хамгаалах талаар мэдэж авлаа.
Мөн сурагч хүүхдүүд маань худалдан авах үйл ажиллагаандаа өөрсдийгөө болон гэр бүл, найз нөхдөө болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлтэй болсондоо баяртай байлаа.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН