БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах ерөнхий газрын дэд сайд Тан Жун тэргүүтэй төлөөлөгчдийг ШӨХТГ-ын удирдлагууд хүлээн аван уулзаж, санамж бичгийн хүрээнд цаашид хамтран ажиллах талаар албан уулзалтыг зохион байгууллаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2018 тус байгууллагатай хэрэглэгчийн эрхийг хамгаалах, өрсөлдөөнийг хянан зохицуулах хоёр чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан хамтран ажиллаж байна. Энэ удаагийн уулзалтаар хоёр байгууллага санамж бичгийн хүрээнд 2020 онд албан хаагчдын чадавхийг сайжруулах, туршлага солилцох, хамтарсан сургалт уулзалтыг зохион байгуулах, орон нутгийн салбар байгууллагын туршлагыг судлах, БНХАУ-аас импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний чанар стандартын асуудал дээр хамтран хяналт тавих, мэдээлэл солилцох чиглэлээр ажиллахаар тохиролцов.
ӨРСӨЛДӨӨНИЙ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР