Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛЬ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ-ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ” сэдэвт улсын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамд болон бусад төрийн байгууллага, компаниудын төлөөлөл, судлаачид, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, орон нутаг дахь орон тооны бус Улсын байцаагчид зэрэг 130 гаруй төлөөлөгчид оролцож, өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсад зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих замаар аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хийж хэрэгжүүлсэн ажил түүний ололт, амжилт, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар санал солилцож, зөвлөгөөнөөс УИХ, ЗГ, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, ШӨХТГ болон аж ахуй эрхлэгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж зөвлөмж гаргалаа. зөвлөлдлөө.