Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, тогтоомж, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам болон ажлын хэсгийн холбогдох албан хаагчид 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва тус дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, ТЗУ-ын хэлтсийн дарга Ж.Батжавхлан, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Октьябрь нартай уулзаж “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр санаачлагатай, үр дүнтэй ажиллах, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд иргэд, хэрэглэгчдийн гомдол, мэдээллийг шуурхай барагдуулж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.
Хяналт шалгалтын ажлын хэсэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Шадар сайдын тушаал болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүргүүлсэн зөвлөмж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар орон тооны бус салбар зөвлөлөөс хийгдсэн ажлын тайлан мэдээлэл, холбогдох шийдвэртэй танилцан, хууль тогтоомжийн дагуу ажлыг эрчимжүүлэхэд зөвлөн тусалж ажиллалаа.
УТАС: 1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР