Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дугаар албан даалгавар, түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлагуудаас Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 09.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулан оролцов.
Тус нээлттэй өдөрлөгт 2019.09.16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах яам, агентлаг, төрийн өмчит газар, байгууллагаад энэ өдөр өөрсдийн чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулсан.
Нээлттэй өдөрлөгийг 10.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлсэн бөгөөд өдөрлөгт оролцож буй байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилан таниулах, иргэд хэрэглэгчдэд зөвлөгөө зөвлөмж өгөх арга хэмжээнүүдийг зохион байгуулав.
Нээлттэй өдөрлөгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва агентлагийн 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилт, мөн агентлагийн бодлогын түвшинд боловсруулан хэрэгжүүлж буй ажлуудыг товч танилцуулсан.
Нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн явуулын хайрцагийг ажиллуулж тухайн өдөрлөгт оролцож буй бусад төрийн байгууллагын албан хаагчдаас гадна 100 гаруй иргэд, хэрэглэгчдэд агентлагийн чиг үүрэг, хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, зөвлөгөө зөвлөмж өгч, мэдээ мэдээллээр хангаж, 5 иргэний өргөдөл гомдлыг бичгээр хүлээн авсан. Мөн өдөрлөгт оролцогчдод агентлагийн чиг үүргийн хүрээнд хяналт тавьж буй үйл ажиллагааны танилцуулга зурагт хуудсыг тарааж ажилласан.
Өдөрлөгийн арга хэмжээний үеэр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Тэрбиш UBS телевиз болон Өлзий ТВ-д, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам MNB телевизэд тус тус ярилцлага, мэдээлэл өгч олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллаа.
ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР