Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 9 дүгээр сарын 23-ны өдөр ажиллаж байна. Ажлын хэсэг тус суманд ажиллах ажлын хүрээнд хүүхэд багачуудын хэрэглээний боловсролыг нэмэгдүүлэх сургалтыг сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдад зохион байгуулж байна.
Сургалтаар хэрэглэгчийн эрх гэж, эрхээ хэрхэн хамгаалуулах талаар танилцууллаа.
Сурагчид хуучин утас худалдан авснаас хохирсон, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авсан зэргээр өөрсдийн хэрэглэгчийн эрх нь хэрхэн зөрчигдөж байсан талаар хуваалцаж эрхээ хэрхэн хамгаалуулах талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.