MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ШАТАХУУНЫ ҮНИЙН ТАЛААР

    ШАТАХУУНЫ ҮНИЙН ТАЛААР

    2019-05-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Шатахууны худалдаа эрхлэгчид автобензин, дизель түлшний жижиглэн борлуулалтын үнийг удаа дараалан нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/11 дугаартай удирдамжийг баталж эдгээр үнийн өсөлт нь бодитой эсэх,  Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоохоор “Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа”-нд  хяналт шалгалт хийлээ.

    Хяналт шалгалтын хүрээнд тус газрын 2019 оны 1/682 дугаартай албан бичгээр шатахууны томоохон худалдаа эрхлэгч 17 аж ахуйн нэгжүүдээс хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээллийг гаргуулан авч шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

    1. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлдэг  жижиглэн борлуулалтын үнийн мэдээллээс үзэхэд 2019 оны 3 дугаар сарын 26-ны улсын дундаж үнэ:

    -А-80 автобензин 1763 төгрөг/литр,

    - Аи-92 автобензин 1819 төгрөг/литр,

    -Дизель түлш 2348 төгрөг/литр байсан ч 2019 оны 5 дугаар сарын 28-ны байдлаар улсын дундаж үнэ:

    -А-80 автобензин 1875 төгрөг/литр,

    - Аи-92 автобензин 1980 төгрөг/литр,

    -Дизель түлш 2445 төгрөг/литр болж төрөл тус бүр дээр 97-161 төгрөгөөр өссөн байна.

    2. 2019 оны 4 дүгээр сард Оросын холбооны Улсын “Роснефть” компанийн хилийн үнэ:

    -А-80 автобензин 613 ам. доллар/тн,

    -АИ-92 автобензин 643 ам.доллар/тн,

    -Дизель түлш 623 ам.доллар/тн байсан ба 2019 оны 5 дугаар сарын хилийн үнэ:

    -А-80 автобензин 665 ам. доллар/тн,

    -АИ-92 автобензин 695 ам.доллар/тн,

    -Дизель түлш 640 ам.доллар/тн болж өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 17-52  ам.доллар-аар өссөн.

    3. Хяналт шалгалтад хамрагдсан 17 аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн жижиглэн борлуулалтын үнийн мэдээлэл, өртөг болон ашиг, алдагдлын тооцооллоос үзэхэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл үүсээгүй байна. Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг хянаж үзэхэд Аи-92 автобензин литр тутамдаа дунджаар 30-100, дизель түлш литр тутамдаа дунджаар 270-289 төгрөгийн ашигтай байхад жижиглэн борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн байна.

    Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн хувьд 2019 оны байдлаар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй тул тус газраас шатахууны үнийг шууд хянах эрх хуулиар олгогдоогүй болно.

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүний борлуулах үнийн өөрчлөлтийг хянан, зөвшөөрөл олгох” гэж заасны дагуу зөвхөн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг судлан тогтоож, зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний үнийг хянаж, зохицуулалт хийдэг.

    Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно” гэж, 11.1.1-т “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасны дагуу хяналт тавьж ажилладаг.

    Үүний хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тухай бүрд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хуульд заасныг зөрчсөн хэлцэл, тохиролцоо хийcэн эсэхийг шалгахад одоогийн байдлаар үгсэн хуйвалдаж үнээ нэмэгдүүлсэн гэх нөхцөл тогтоогдоогүй байна.

    Иймд газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд Засгийн газар болон салбар хариуцсан яам, агентлагаас дараах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх саналуудыг Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарт хүргүүлсэн. Үүнд:

    1. Аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн өртгийн тооцоололд үйл ажиллагааны зардал нь тухайн компаний бүтцээс хамааран харилцан адилгүй байхад Засгийн газраас автобензин, дизель түлшний жижиглэнгийн үнийн зохицуулалтыг хийхдээ Сангийн яамны тооцооллыг үндэслэдэг байна. Сангийн яам автобензин, дизелийн түлшний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг тооцохдоо компани тус бүрийн үйл ажиллагааны зардлын дүнгээр тооцдоггүй, 1 литр шатахуун борлуулахад гарах үйл ажиллагааны зардлыг 225 төгрөгөөр, зээлийн хүүг 18%-иар тооцдог байна.

    Цаашид салбар хариуцсан эрх бүхий байгууллагууд компани тус бүрийн санхүүгийн тайланд шинжилгээ хийх, үйл ажиллагааны зардлын задаргаа, зээлийн хүүгийн тайлбар болон урт богино хугацаат зээлийн задаргааг аж ахуй эрхлэгчдээс гаргуулан авч нарийвчилсан тооцоог хийж, өртгийн тооцоог бодитой гаргах. (УУХҮЯ, СЯ, АМГТГ)

    2.  Монгол Улсын Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд Монгол Улсад импортолж буй автобензин, дизелийн түлшний хилийн үнэ, валютын ханшны өөрчлөлттэй уялдуулан татварыг нэмэх, бууруулах, тэглэх хүртэл зохицуулалтыг авч хэрэгжүүлж ирсэн.

    Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 26 дугаар тогтоолоор өргөн хэрэглээний А-80, Аи-92 автобензиний татварыг тэглэх хүртэл арга хэмжээ авсан ч аж эрхлэгчдийн зүгээс шатахууны үнийг удаа дараалан нэмэгдүүлсээр байна.

    Иймд татварын зохицуулалтад хамрагдаж буй аж ахуй эрхлэгчидтэй гэрээ байгуулж аж ахуй эрхлэгчдийн эрх үүргийг тодорхой болгох, зөвхөн жижиглэнгээр худалдаалж байгаа худалдаа эрхлэгчдэд татварын зохицуулалтыг олгодог болох. (ЗГ, УУХҮЯ, СЯ)

    3. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтмол болгох, ажлын зохион байгуулалтыг сайжруулах, тус зөвлөлөөс гаргаж байгаа шийдвэрийн эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргуулах саналтай байна.

    Олон нийтийн зүгээс “Хамтарсан зөвлөл” үнэ тогтворжуулдаг, шийдвэр гаргадаг эрх бүхий байгууллага мэтээр ойлгодог ч тус зөвлөлийн үйл ажиллагаа тогтмол бус, хянан зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс шалтгаалж хуралдааны шийдвэр “Зөвлөмж” хэрэгжихгүй байгаа нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бий болгож байна.

    Иймд шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл үүссэн тохиолдолд “Хамтарсан зөвлөл”-өөс үнэ нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлаж, авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний саналыг Засгийн газарт тухай бүрд нь цаг хугацаа алдахгүй, олон нийт, хэрэглэгчдэд үнийн дарамт үүсэхээс, иргэний нийгмийн байгууллагууд жагсаж дуу хоолойгоо гаргахаас нь өмнө танилцуулж, шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.

    Тухайлбал, 2019 онд шатахууны худалдаа эрхлэгчид шатахууны жижиглэнгийн борлуулалтын үнийг 2019 оны 4 дүгээр сард 2 удаа, 5 дугаар сард 1 удаа нэмэгдүүлснээр 2019 оны 3 дугаар сарын үнэтэй харьцуулахад литр тутамдаа дунджаар 97-161 төгрөгөөр нэмэгдсэн.

    Эдгээр үнийн өсөлттэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийг яаралтай хуралдуулж, шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай хүсэлтийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Хамтарсан зөвлөлийн ахлагч Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газруудад удаа дараа хүргүүлж, утсаар холбогдож байсан ч  2018 оны 10 дугаар сарын 18-наас хойш өнөөдрийг хүртэл хуралдаагүй байна.

    Иймд Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газраас Засгийн газрын 2018 оны 59 дүгээр тогтоол /Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл байгуулах тухай/-ын хэрэгжилтийг шалгаж Засгийн газарт танилцуулж, зохих арга хэмжээг авах.

    4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газруудаас Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ба тус хуулийн төсөлд Монгол Улсын Шадар Сайдаас (Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар) санал авалгүйгээр өргөн мэдүүлсэн байна.

    Иймд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн төсөлд дараах саналуудыг тусгуулах бололцоог хангаж өгнө үү. Үүнд:

    а/ Газрын тосны хангамж, үнийн хяналт, зохицуулалтыг тодорхой болгох,

    б/ Салбарын яам, агентлаг болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оролцоо, эрх үүргийг тодорхой болгох,

    в/ Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа аж ахуй эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,

    г/ Бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, импортын тусгай зөвшөөрлийг нэгдмэл сонирхолтой, харилцан хамаарал бүхий этгээдэд олгохгүй байх зохицуулалтыг бий болгох,

    д/ Шатахууны үнийг төрөөс хянах зохицуулалтыг бий болгох,

    5. Монгол Улсад импортолж байгаа болон жижиглэнгээр борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандартад тавих хяналтын тогтолцоог сайжруулахын тулд төрийн итгэмжлэгдсэн лабораторийг яаралтай байгуулж, ажиллуулах.

    ХОЛБОО БАРИХ: (51)-264165

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ШӨХТГ-ЫН ДАРГААР Т.ГАНТУЛГЫГ ТОМИЛЛОО.

    2022-01-19 09:25:00

    “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-Д 9.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА

    2022-01-05 08:59:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ийн АНХДУГААР ФОРУМ-д МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ОРОЛЦОНО.

    2022-01-05 02:04:00

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 2021 ОНД 108 АЖЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    2021-12-31 03:37:00

    ЦЕМЕНТИЙН ЗАХ ЗЭЭЛД “МАК ЦЕМЕНТ” ХХК-ИЙГ ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧЭЭР ТОГТООЛОО

    2021-12-30 09:26:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО.

    2021-12-16 08:57:00

    ДАРГА-ҮЙЛЧЛЭГЧ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    2021-12-09 09:29:00

    ШӨХТГ ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 7-Р БАЙРАНД ЖАГСЛАА

    2021-12-08 09:24:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!