Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Орон тооны бус салбар зөвлөлүүдээс хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг тоймлон танилцуулж байна.
Эрүүл мэндийн яамны орон тооны бус салбар зөвлөлөөс Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг харьяа 8 байгууллагын хэмжээнд үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүллээ.
Үүнд:“Аюулгүй ухаалаг
бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ”-ний
талаар аж ахуйн нэгж байгууллага, иргэд, хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд
сургалт мэдээллийг зохион байгуулав. Тухайлбал Гэмтэл согог судлалын үндэсний
төвөөс “Антибиотикийн эмийн зөв, зохистой хэрэглээ, аюулгүй байдал” сэдвээр
Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Баянгол дүүргийн
Ерөнхий боловсролын 54-р сургуулийн сурагчдад, мөн тус эмнэлгээр үйлчлүүлж буй
иргэд, хэрэглэгчдэд сургалт мэдээлэл өгөв. Мөн “Хүүхдийн түлэгдэлтээс урьдчилан
сэргийлэх”, “Миний гэр аюулгүй орчин”,
“Эмийн зөв, зохистой хэрэглээ” сэдвүүдээр сургалт, шторкыг бэлтгэн түгээсэн
байна.
Арьс өвчин судлалын үндэсний төвөөс “Аюулгүй ухаалаг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ”-ний талаар эмчлүүлэгчиддээ мэдээлэл хийлээ.
“Хүүхэд – хэрэглэгч” –ийн хүрээнд Хүүхдийн төв сувилалаас нярай хүүхдийн хоол, хүнс, асаргааны талаар эцэг эхчүүдэд сургалт, мэдээллийг хийв.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмийн бүртгэл, магадлан итгэмжлэл, мэргэжлийн зэрэг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлийн шалгалтын талаар хэрэглэгчдэд зориулсан гарын авлага бэлтгэн иргэдэд түгээлээ.
Түүнчлэн “Аюулгүй ухаалаг бараа, бүтээгдэхүүн” өдөрлөгийг эмнэлгүүд тус бүр иргэд, хэрэглэгчид ихээр үйлчлүүлдэг байршил, хэсгүүддээ зохион байгуулжээ.
Утас: 1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР