Жил бүрийн 3 дугаар сарын
15-ны өдөр буюу Олон улсын хэрэглэгчийн эрхийн өдрийг Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газраас тодорхой сэдвийн хүрээнд олон талт арга
хэмжээнүүдийг зохион байгуулан тэмдэглэж ирлээ.
Энэ жилийн Олон
улсын хэрэглэгчийн эрхийн хамгаалах өдрийг Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газраас “АЮУЛГҮЙ, УХААЛАГ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН” сэдвийн
дор 3 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн
өнгөрүүлж байна.
Тэмдэглэлт өдрийг
угтан Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
сайдын хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн
хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлэх, хэрэглээний зөв дадалд сургах,
аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүднээс
“Хүүхэд – Хэрэглэгч” теле хичээлийг бэлтгэн хүргэж байна.
Утас:1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН
ТӨЛӨӨ ГАЗАР