MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ЧИГ ҮҮРГИЙН ДАГУУ 2018 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

    ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ЧИГ ҮҮРГИЙН ДАГУУ 2018 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

    2019-01-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ЧИГ ҮҮРГИЙН ДАГУУ 2018 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

    2019.01.10

    “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өвөрхангай аймагт орон тооны бус зөвлөл ажиллаж байна. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс зэрэг холбогдох төрийн болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг, ХАҮТанхим, Ажил олгогч эздийн холбоо төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж  байна.

    Өвөрхангай аймгийн орон тооны бус салбар зөвлөл иргэд, хэрэглэгчдийн санал, хүсэлтийг хүлээн авах боломжийг бий болгох зорилгоор сумдад шуурхай удирдлагын орон тооны бус зөвлөлийг байгуулахаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна.

    СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА, ЗӨВЛӨН ТУСЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

    Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомж сурталчилах, хэрэглэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан. Үүнд:

    1. Хэрэглэгчдэд хяналт шалгалтын болон үйл ажиллагааны мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ цахим мэдээллийн веб сайт, facebook page хуудас, twitter зэрэг сувгуудыг ашиглан олон нийтэд видео танилцуулга, шторк, зөвлөмж сэрэмжлүүлэг, цаг үеийн мэдээллийг хүргэн ажиллаж байна.

    2. Олон улсын "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах" өдрийг тохиолдуулан тус аймаг дахь Монгол банкны хэлтэс, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалганы өдөр”-

    Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.ийг зохион байгуулан, өдөрлөгөөр аймгийн Цагдаагийн газар, банк, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоо, тус аймаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагч зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох албан хаагчдаас нийт 180 гаруй хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

    3. Хууль, хяналтын байгууллагуудын нээлттэй өдөрлөг арга хэмжээнүүдээр олон нийтэд “Хэрэглэгчийн хяналтын хуудас”, “Шилэн хяналтын цахим систем”-ийг сурталчилж, иргэдийг хэрэгцээт мэдээ, мэдээллээр хангаж, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр 85 иргэнд хууль зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч, 423 ширхэг гарын авлага, тараах материалыг түгээлээ.

    4. Хэрэглэгчийн хяналт хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор дараахи уулзалтуудыг зохион байгуулав. Үүнд, иргэд олон нийттэй хийх уулзалт, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт хариуцсан ажилтнуудтай хийх уулзалтыг зохион байгуулсан ба Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр “Цагаан сар” угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, хяналт шалгалтаар 8 газарт 31 заалт бүхий албан шаардлага хүргүүлж ажилласан.

    Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.5. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдсан “Хүүхэд-хэрэглэгч” аяны хүрээнд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар зэрэг хууль, хяналтын болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөг гарган, аймгийн Эрүүл мэндийн газартай хамран “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт, аз жаргалтайэрүүл хүүхдийн төлөө” удирдах ажилтны зөвлөлгөөнийг төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөлөлийг оролцуулан  зохион байгуулсан.

    6. Өвөрхангай аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах аймаг дахь улсын байцаагч, аймгийн Татварын хэлтэс хамтран “Үзэсгэлэн худалдаа” нэртэй явуулын албан бус худалдаанд хяналт тавиж чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн зарж борлуулахгүй байх шаардлага тавьж ажиллаа.

    ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

    Өвөрхангай аймгийн хэмжээнд орон тооны бус улсын байцаагч 2, ахлах улсын байцаагч 1 ажиллаж байгаа бөгөөд иргэдээс хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдсөнтэй холбогдуулан гарсан өргөдөл, гомдлыг тухай бүрт нь хүлээн авч холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж хуулийн хугацаанд хариуг өгч ажиллаж байна.

    1. Аймгийн “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв” нь аймгийн хэмжээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, гомдол саналыг шуурхай барагдуулах чиг үүрэгтэйгээр төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд энэ оны 12 дугаар сарын байдлаар нийт 2009 санал, хүсэлт хүлээн авсны 844 буюу 42 хувийг гомдол, 1155 буюу 58.2 хувийг мэдээлэл, лавлагаа, 10 буюу 1 хувийг санал хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн.

    2. 2018 онд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд Арвайхээр суманд ашиглагдахгүй олон жил болсон барилгыг /хуучин 100 хүний гуанз/ орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинэчлэн засварлаж, тоног төхөөрөмжөөр ханган “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулав. Уг төвд 10 гаруй төрийн байгууллага болон нотариат, банк, шуудан, цахилгааны төлбөр хураамж зэрэг үйлчилгээг нэг цэгээс иргэдэд шуурхай үйлчлэх нөхцлийг бүрдүүлэв.

    3. Өвөрхангай амгийн Арвайхээр сумын ЗДТГ-аас шуурхай удирдлагын 7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөлийг байгуулж, харъяа төсөвт байгуулага болон ОНӨААТҮГазар, СӨХ-тэй холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна.

    4. 2018 онд аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв /хэрэглэгчийн төв/-өөс Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд иргэний танхимд давхардсан тоогоор 900 гаруй иргэнийг хамруулан 15 хэлэлцүүлэг зохион байгуулж, “Хөршийн холбоо”,  удаан хугацаагаар хураагдсан мотоциклын асуудал, “Сургууль цэцэрлэгийн хүүхдээс мөнгө хураах ёстой юу”, “Шатар”, “Адил боломж”,“Соёлын үйлдвэрлэл”, “Хүүхдэд ээлтэй ороннутаг” хөтөлбөрүүдийн төсөл, хэрэгжилтийг иргэдэд танилцуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж гарсан санал, бодлыг бодлого шийдвэртээ тусган ажиллаж байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ШӨХТГ-ЫН ДАРГААР Т.ГАНТУЛГЫГ ТОМИЛЛОО.

    2022-01-19 09:25:00

    “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-Д 9.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА

    2022-01-05 08:59:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ийн АНХДУГААР ФОРУМ-д МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ОРОЛЦОНО.

    2022-01-05 02:04:00

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 2021 ОНД 108 АЖЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    2021-12-31 03:37:00

    ЦЕМЕНТИЙН ЗАХ ЗЭЭЛД “МАК ЦЕМЕНТ” ХХК-ИЙГ ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧЭЭР ТОГТООЛОО

    2021-12-30 09:26:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО.

    2021-12-16 08:57:00

    ДАРГА-ҮЙЛЧЛЭГЧ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    2021-12-09 09:29:00

    ШӨХТГ ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 7-Р БАЙРАНД ЖАГСЛАА

    2021-12-08 09:24:00

    Шинэ мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!