Ахмадын
өдрийг тохиолдуулан ШӨХТГ-т ажиллаж байсан ахмад Д.Лхагвасүрэн, Д.Гантөмөр, Б.Оюунцэцэг,
У.Батсуурь нарыг агентлагийн удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ШӨХТГ-ын
дарга Б.Лхагва
2018 онд хийж гүйцэтгэсэн ажил болон 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаараа
ахмадуудад танилцуулан, тус газраас эрхлэн гаргасан “Хууль тогтоомжийн
эмхтгэл”, “Өрсөлдөөний хуулийн хүрээнд хийсэн хяналт шалгалтын түүвэр” зэрэг
гарын авлагуудын дээжээсээ ахмадууддаа гардуулан өглөө.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР