MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ 2019 ОНД УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО.

    ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ 2019 ОНД УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО.

    2018-09-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    2005 оноос эхлэн Азийн Хөгжлийн банкны институт, Японы Шударга худалдааны хорооны зохион байгуулалтаар Зүүн Өмнөд Азийн бүсийн Өрсөлдөөний байгууллагуудын удирдах ажилтнуудын сайн туршлага хуваалцах, тулгамдаж буй асуудлаараа харилцан санал солилцох зэрэг олон талын ач холбогдол бүхий Дээд хэмжээний уулзалт хийгдэж ирсэн түүхтэй.

    Тус дээд хэмжээний уулзалтыг энэ удаа Азийн Хөгжлийн банкны институт, Японы Шударга худалдааны хороо зэрэг ббайгууллагууд Австралийн Хэрэглэгч, Өрсөлдөөний хороотой хамтран Сидней хотноо 2018 оны 8 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд ШӨХТГ-ыг төлөөлөн агентлагийн дарга Б. Лхагва, Хамтын ажиллагааны газрын дарга Ш. Цэрэндулам нар оролцож, илтгэл мэдээллээ танилцуулж, санал солилцлоо.

    Зүүн Өмнөд Азийн бүсийн Өрсөлдөөний байгууллагуудын уулзалт, хурлаар:

    Үндэсний хууль эрх зүй, бодлого дах өнөөгийн хөгжил, үйл явц, Үндэстэн дамнасан хэрэг маргааныг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа,
    Өрсөлдөөний талаар олон нийтэд зөв ойлголтыг өгөх арга хэрэгслүүд,

    Техник хамтын ажиллагаан дах туршлага, үнэлгээ, зохицуулалт гэсэн 4 үндсэн асуудлыг хэлэлцэж, харилцан туршлага, мэдээллээсээ хуваалцсан байна.

    Мөн Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн өрсөлдөөний байгууллагын үйл ажиллагаанд Шинэ Зеланд улсын Өрсөлдөөний хороо нэгдэх хүсэлтээ өгч, үүнийг баталгаажуулан цаашид албан ёсоор бүсийн нийт 18 Өрсөлдөөний байгууллагууд туршлагаасаа хуваалцаж, нягт хамтран ажиллахаар боллоо.

    Түүнчлэн Монгол Улсын Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газрын хувьд 2017 оноос эхлэн Зүүн Өмнөд Азийн
    Өрсөлдөөний байгууллагын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг тавьсны үр дүнд 2019 онд 15 дах удаагийн уулзалтыг Монгол Улс зохион байгуулах эрхийг авлаа.

    Хурлын сэдвүүдийн хүрээнд анхаарал татсан зарим асуудлыг танилцуулахад:

    Япон улсын хувьд анхны Өрсөлдөөний хуулийн зохицуулалт нь 1956 оноос эхлэн хэрэгжиж, Өрсөлдөөний байгууллага бий болж байсан бол Вьютнам, Лаос, Камбож, Тайланд, Филиппин зэрэг улс орнуудын хувьд АСЕЙН-ий өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Өрсөлдөөний тухай хуулиуд нь 2017-2018 онд батлагдаж, улмаар Өрсөлдөөний бие даасан агентлагууд нь өөрийн орны онцлогтой уялдуулан шинэ тутам байгуулагдсан байна.

    БНСУ-ын Өрсөлдөөний байгууллагын хувьд өрсөлдөөнийг дэмжих, эдийн засгийн хүчирхэг хүч болох томоохон бизнесийн бүлгийг зохицуулах, жижиг дунд үйлдвэрлэл бизнесийн дэмжих тусгайлсан бодлогыг гаргах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд анхаарч ажилладаг. Гол тулгамдаж буй асуудал нь аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал гэж нэрлэгдэж буй цахим эдийн засаг дах зах зээлийн судалгаа, үнэлгээ, түүний хяналт шалгалтын асуудал юм.

    Тайландийн Өрсөлдөөний хууль эрх зүйн онцлогийн хувьд Өрсөлдөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль гэсэн 2 хуулиар зохицуулагддаг. Энэ нь үндэсний эдийн засгаа дэмжиж, гадны хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгахад чиглэгддэг. Тухайлбал, тухайн компанийн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 49 хувиас доош байгаа тохиолдолд тухайн компанийг Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулдаг бол 49 хувиас дээш гадаадын хөрөнгө оруулалттай тохиолдолд Гадаадын Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулагддаг онцлогтой. Хэрвээ өрсөлдөөний тухай хууль журмыг зөрчвөл захиргааны арга хэмжээ авдаг ба зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашигласан, үгсэн тохиролцож бараа бүтээгдэхүүний үнээ нэмэх зэрэг нийгэм, эдийн засгийн хор уршгаасаа хамааран Эрүүгийн хуулиар шийтгэл оногдуулдаг байна.


    Үндэстэн дамнасан корпораци, бизнесийн үйл ажиллагааг хянах, тэдний үйл ажиллагаанд холбогдох хяналт шалгалтын хийхэд олон улсын өрсөлдөөний байгууллагуудын хувьд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой байгаа талаар харилцан санал солилцлоо. Монгол Улсын хувьд улс орны эдийн засагт чухал нөлөө бүхий хөрш орнууд зэрэг нийт 9 орны 11 хэрэглэгч, өрсөлдөөний байгууллагатай хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.

    Олон нийтэд Өрсөлдөөний тухай хуулийн танилцуулахад хийгдсэн хяналт шалгалтын үр дүн нэг бүрийг олон нийтэд танилцуулах, түүгээр дамжуулан бусад хэрэг зөрчлөөс хувийн секторыг хамгаалах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг байна. Мөн тодорхой зах зээлд хийгдсэн эдийн засгийн дүн шинжилгээ, Засгийн газарт өгч буй зөвлөмж зэргийг олон нийтэд мэдээлэх мөн өрсөлдөөний байгууллагыг олон нийтэд танилцуулах хамгийн үр ашигтай аргуудын нэг байдаг. Зарим тохиолдолд олон нийтэд зориулсан сэдэвчилсэн уралдаан, тэмцээн, богино хугацааны боловсролын хөтөлбөр нь шинэ тутам байгуулагдсан Өрсөлдөөний байгууллагын хувьд үр дүнгээ өгч байгаа талаар Малайз, Филиппин зэрэг улс орнууд онцолж байлаа.

    Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Япон, Солонгос, Австрали зэрэг улс орнууд сүүлийн жилүүдэд ижил төстэй Өрсөлдөөний байгууллага, хороонд боловсон хүчнийг чадавхижуулах, хөгжлийн бодлого боловсруулахад нь идэвхтэй дэмжлэг үзүүлж байгаа сайн жишээ байна.


    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

    УТАС: 51-266155, 7000-1285

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ШӨХТГ-ЫН ДАРГААР Т.ГАНТУЛГЫГ ТОМИЛЛОО.

    2022-01-19 09:25:00

    “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-Д 9.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА

    2022-01-05 08:59:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ийн АНХДУГААР ФОРУМ-д МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ОРОЛЦОНО.

    2022-01-05 02:04:00

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 2021 ОНД 108 АЖЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    2021-12-31 03:37:00

    ЦЕМЕНТИЙН ЗАХ ЗЭЭЛД “МАК ЦЕМЕНТ” ХХК-ИЙГ ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧЭЭР ТОГТООЛОО

    2021-12-30 09:26:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО.

    2021-12-16 08:57:00

    ДАРГА-ҮЙЛЧЛЭГЧ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    2021-12-09 09:29:00

    ШӨХТГ ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 7-Р БАЙРАНД ЖАГСЛАА

    2021-12-08 09:24:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!