MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » УБЦТС ХК зөрчлүүдээ арилгаж эхэллээ

    УБЦТС ХК зөрчлүүдээ арилгаж эхэллээ

    2013-06-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн зөрчилтэй холбоотой санал гомдол, өргөдөл хүлээн авч шийдвэрлэх 1284.mn платформыг ажилуулж эхлээд удаагүй байгаа билээ. Энэ хүрээнд хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа салбаруудад тус газар нь холбогдох хяналт шалгалтуудыг хийж байгаа бөгөөд УБЦТС ХХК-тай холбоотой өргөдөл гомдлуудыг нэгтгэн шийдвэрлэсэн байдлыг түүвэрлэн хүргэж байна.

    1.  Техникийн нөхцөл олгохдоо зарим тохиолдолд тоолуурын марк, загварыг зааж өгч байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байна?

    Тус компани нь техникийн нөхцөл олгохдоо тоолуурын марк, загварыг зааж өгдөггүй бөгөөд зөвхөн техникийн үзүүлэлтээр чиглэл барьж шаардлага тавьдаг.

    2.  Цахилгааны электрон тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ, электрон тоолуур тавих зөвшөөрлийн бичиг хоёрыг нэгтгэн баталгаажуулалтын гэрчилгээнд ямар тарифаар программчилсан тухай тусгаж байхаар зохицуулах асуудлыг “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн хүрээнд Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран шийдвэрлэх асуудал юу болсон бэ?

    Тарифт электрон тоолуурт олгогддог улсын баталгаажуулалтын гэрчилгээ, электрон тоолуур тавих зөвшөөрлийн бичгийг хэрхэн нэгтгэх талаар зөвлөлдөх зорилгоор манай байгууллагаас санал гаргаж Стандартчилал хэмжил зүйн газартай уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтын дүнд тус газраас албан ёсоор шийдэл гарах хүртэл дээрх хоёр бичгийг нэгтгэх ажлыг түр хойшлуулахаар болсон бөгөөд одоог хүртэл шийдээгүй байна.

    3.  Цахилгаан эрчим хүч ашигласан төлбөр нэхэмжлэх, цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзах зэрэг бусад мэдээллийг үүрэн телефоны сүлжээ ашиглан хэрэглэгчдэд мессежээр хүргэхдээ харилцах утасны тухай бүр тодотгохгүй байдгаас мэдээлэл хэрэгцээт эзэндээ очихгүй байна?

    Хэрэглэгчдийн мессеж хүлээн авах утасны дугаарыг шүүж, зөв болгох тухай шаардлагын дагуу хүлээн авах танхимууд болон салбар кассууд, хороо, FM радиогоор зар хүргэж хэрэглэгчийн утасны дугаар өөрчлөв. Хан-Уул 4550, Сонгинохайрхан 3446, Баянгол 3652, Сүхбаатар 3760, Баянзүрх 6301, Чингэлтэй 4300, Налайх 372, Зуунмод 852,  Зуслан 59

    Энэ хүрээнд нийт 27,292 хэрэглэгчийн утасны дугаарыг бүрэн шинэчилсэн  ба утасны дугаарын өөрчлөлт хийх ажил дуудлагын төв болон ХҮТ-ийн хүлээн авах танхимаар байнга хийгдэж байна.

    4.  Стандарчилал, хэмжил зүйн газартай хамтран байгуулсан Хэмжих хэрэгслийг худалдах, суурилуулах, засварлах тусгай гэрээ”-ний  2.1-д “Зөвхөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад хамрах хүрээнд хэмжлийн үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу хаана, хэн тоолуур худалдах талаар компаниас баталсан дүрэм журам байхгүй байна. Энэ нөхцөл байдал нь тоолуур худалдан борлуулах хууль бус бизнес эрхлэх боломж үүсгэж, хэрэглэгчдийн зах зээл дээрээс авсан улсын баталгаажуулалтанд хамрагдсан тоолуурыг аль нэг шалтгаар тавиулахгүй байх, зөвхөн өөрийн тоолуурыг худалдан авахыг шаардах зэрэг хууль бус үйл ажиллагаа гарсаар байна?

    Компанийн хэмжээнд мөрдөгдөх тоолуурын нэгдсэн менежментийн дэг жаягт тоолуурыг хэн, хаана худалдах талаар тодорхой заасан заалтыг оруулж байна.

    5.  Техникийн шаардлагын тодорхойлолтод тоолуурын заалтыг тэглэх боломжтой байх гэсэн нөхцөл тусгаж, эх кодыг тоолуур нийлүүлж буй компаниас шаардан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна?

    Стандартчилал хэмжил зүйн газраас тоолуурын заалт тэглэхийг хориглох тухай стандарт батлагдсаны дараа дээрх шаардлагыг хүчингүй болгохоор хүлээгдэж байна.

    6.  Нэг ба гурван фазын баталгааны хугацаа нь дуусаагүй хэрэглэгчдийн ашиглагдаж байгаа тоолуурыг заавал тарифт тоолуураар солих шаардлагатай гэж солиулж Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байна?

    Хэрэглэгчдийн нэг ба гурван фазын баталгааны хугацаа дуусаагүй болон загварын туршилтанд орсон тоолуур хэмжих хэрэгслийг заавал тарифт тоолуураар солих шаардлага өгөхгүй байгаа бөгөөд шинээр баригдсан орон сууцны айл өрхийн цахилгаан эрчим хүчний борлуулалтыг хүлээн авахдаа “Цахилгаан байгууламжийн дүрэм”-ийн 1.5.11-т “.......шинээр суурилуулж байгаа 3 фазын тоолуур дээр 12 сараас хэтрээгүй хугацаанд улсын үзлэг хийсэн лац, нэг фазын тоолуур дээр хоёр жилээс хэтрээгүй хугацаанд улсын үзлэг хийсэн лац байвал зохино” гэж заасны дагуу тоолуурын баталгаажуулалтын хугацааг харгалзан хүлээлцэж байгаа.

    7.  УБЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2008 оны “Үйлчилгээний үнэ тогтоох тухай” 166 дугаар тушаалаар үйчилгээний үнэд цэвэрлэх, үзлэг хийх, дунд их засвар хийх, шалгах, тохируулга хийх үйл ажиллагааны үнийг тус тусад нь тооцон гаргасан байна. Тус компанитай хэмжих хэрэгсэл баталгаажуулах гэрээ байгуулсан “Иэк Монгол” ХХК-ийн гурван фазын тарифт тоолуурт шалгалт хийхдээ дээрх цэвэрлэх, засварлах үнийг хасалгүйгээр, шинэ тоолуур нэг бүрээс 38940 төгрөг авсан болох нь баримтаар нотлогдож байна?

    Тус компанийн харьяа Тоолуурын лаборатори нь хэрэглэгчээс тоолуурын цэвэрлэгээний хөлс нэхэмжлэн авсан тохиолдол гарсан бөгөөд энэ байдлыг дахин давтагдуулахгүй байх арга хэмжээ авсан.

    8.  ЧД-ийн 12-р хороо , Булгийн 1-77 тоотод оршин суугчийн хашаанд байрлах шитэнд үзлэг хийхэд цагийн тарифтай тоолуурын заалт 53 минутын зөрүүтэй явж байгаа зөрчил илэрсэн?

    Хэрэглэгчдэд тавигдсан тарифт электрон тоолуурын цаг, тарифын тохиргоо алдагдсан тохиолдол илрэх бүрт аль болох цаг алдахгүйгээр тухайн тоолуурыг дахин програмчилж, хэвийн байдалд нь оруулахыг хичээдэг бөгөөд зарим тохиолдолд ажилтнууд хариуцлага алдаж хугацаа алдах нь бий. Манайх энэ тал дээр анхаарч ажиллах болно.

    9.  Зарим шитүүдэд тоолуурын заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч тоолуурын заалтыг харах боломжгүй байна. Энэ нь хэрэглэгч өөрийнхөө хэрэглээг хүссэн үедээ хянах, хэрэглээнийхээ талаар мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байна. ЧД-ийн 12-р хороо, булгийн 2-100 тоотын оршин суугч Н.Өлзийбат ”УБЦТС” ХК-ийн ажилчид тоолуурын заалт авч бичилт хийх явцад тоолуурын заалтын талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд өгдөггүй мөн очиж авах гэхээр төлбөртэй үйлчилдэг гэх гомдлыг хэрхэн шийдвэрлэв?

    Тус компанийн гүйцэтгэх захирлын 2010.04.07-ны өдрийн “Үйлчилгээний үнэ тарифыг батлах тухай “159 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад хэрэглэгчийн хүсэлтээр нэгдсэн шитэнд суурилагдсан тоолуурын заалт нэг удаа харахад иргэдээс 500 төгрөг, аж ахуйн нэгжээс 6000 төгрөг авахаар тусгасан байсныг 2013 оны 01.01-ны өдрөөс эхлэн өөрчлөн, төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр болсон.

    10.Тус компанийн Гүйцэтгэх захирлын 2010.4.07-ны өдрийн “Үйлчилгээний үнэ тарифыг батлах тухай” 159 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар хангах үйлчилгээний чиглэлээр 70 төрлийн ажил үйлчилгээ, хоёрдугаар хавсралтаар түгээх үйлчилгээний чиглэлээр 115 төрлийн ажил үйлчилгээ, гуравдугаар хавсралтаар өндөр хүчдэл түгээх үйлчилгээний чиглэлээр 101 төрлийн ажил үйлчилгээ, дөрөвдүгээр хавсралтаар  зураг төсөв хийх үйлчилгээний чиглэлээр 83 төрлийн ажил үйлчилгээ, тавдугаар хавсралтаар  цахилгаан сүлжээнд шинээр ба шинэчлэгдэн холбогдохоор техникийн нөхцөл авах үйлчилгээний чиглэлээр 13 төрлийн ажил үйлчилгээний хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнэ тариф баталсан. Мөн Гүйцэтгэх захирлын 2008 оны Үйлчилгээний үнэ тарифыг батлах тухай 166 дугаар тушаалаар баталсан тоолуурын лабораторид мөрдөх 19 төрлийн үйлчилгээний үнэ тариф батлан мөрдөж байна. Энэ нь Өрсөлдөөн болон Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж байна?

    Тус компанид мөрдөж байгаа үйлчилгээний үнэ тарифт зөвхөн цахилгаан эрчим хүч түгээх, цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөс гадна Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл хийх, эрчим хүчний барилга байгууламжийн угсралт хийх тусгай зөвшөөрлийн хүрээнд үзүүлэх үйлчилгээний үнэ тариф багтаж байна. Компани бизнесийн ашиг, орлогоо нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зураг төсөл хийх, угсралт хийх чиглэлээр ажилладаг бусад өрсөлдөгч байгууллагуудын үнэ тарифтай өрсөлдөхүйц хэмжээнд үйлчилгээний үнэ тарифыг дотооддоо баталж мөрдөж байна. Цахилгаан эрчим хүч түгээх, цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд хийх үйлчилгээний үнэ тарифыг хянахаар ЭХЗХ-нд ажлын хэсэг ажилласан бөгөөд энэ хүрээнд түгээх, хангах чиглэлийн 52 үйлчилгээний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хороонд хянаж батлахаар шийдвэрлэсэн. ЭХЗХ-ноос үйлчилгээний үнэ тариф баталсан шийдвэр ирээгүй байна.

    Үргэлжлэл бий

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ШӨХТГ-ЫН ДАРГААР Т.ГАНТУЛГЫГ ТОМИЛЛОО.

    2022-01-19 09:25:00

    “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-Д 9.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА

    2022-01-05 08:59:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ийн АНХДУГААР ФОРУМ-д МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ОРОЛЦОНО.

    2022-01-05 02:04:00

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 2021 ОНД 108 АЖЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    2021-12-31 03:37:00

    ЦЕМЕНТИЙН ЗАХ ЗЭЭЛД “МАК ЦЕМЕНТ” ХХК-ИЙГ ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧЭЭР ТОГТООЛОО

    2021-12-30 09:26:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО.

    2021-12-16 08:57:00

    ДАРГА-ҮЙЛЧЛЭГЧ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    2021-12-09 09:29:00

    ШӨХТГ ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 7-Р БАЙРАНД ЖАГСЛАА

    2021-12-08 09:24:00

    Шинэ мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!