MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

    Мэдээ 2026-11-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймагт /2026.11.11/ ажиллаж байна. Аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллах хугацаатай үүрэг даалгавар өглөө. 

                 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хяналтаар Өмнөговь аймгийн үйл ажиллагаанд анхаарах хэд, хэдэн асуудал илэрсэн байна. Тухайлбал,байгууллагын үйл ажиллагааны ерөнхий дүнгээр 2025 онд 67.9 хувь буюу хангалтгүй үнэлгээ авсан. Үүний шалтгаан нь хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, (shilen.gov.mn) цахим системийн үнэлгээ 56.8 хувьтай байжээ.

    Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд дүн шинжилгээ хийхэд энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус аймагт хэрэгжсэн 12, хэсэгчлэн хангагдсан 15, хангалтгүй 5 үүрэг даалгавар байна. Хангалтгүй үнэлгээтэй үүрэг даалгаврын тухайд, Өргөдөл, гомдлын сан буюу “Dashboard.gov.mn” цахим системд Өмнөговь аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих системийн хэрэглээ хангалтгүй байна. 

    Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жил дараалан буураагүй. Гомдол 2025 онд 150, 2026 оны гуравдугаар улирлын байдлаар 233 болж өсжээ. 

    “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд хамгааллын бодлого баталж хэрэгжүүлээгүй. Эрсдэл мэдээллийн нэгдсэн системээр ил цахилгааны утас, траншейны нүх, эвдэрсэн зам, талбай, ухсан нүх зэрэг нийт 137 эрсдэл бүртгэгдсэнээс шийдвэрлэсэн асуудал байхгүй. Төмс, хүнсний ногоо, ургац хураалтын чиглэлд Газрын тухай хуулийн дагуу иргэнд үр тариа, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумдад нөөцийн мах бэлтгэх үүргийн хэрэгжилт хангалтгүй, нөөцийн мах бэлтгэж эхлээгүй байна. 

    Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль 2026 оны наймдугаар сарын 31-нээс хэрэгжсэн. Гэвч Өмнөговь аймаг хуульд заасан нийт 55 зөвшөөрлөөс 41 зөвшөөрлийг бүртгүүлээгүй. Улсын байцаагчийн дүгнэлтээр сүүлийн нэг жилийн хугацаанд зөрчил гаргаагүй иргэн, аж ахуй нэгжийн зөвшөөрлийг ажлын хоёр хоногт сунгах системийн тохиргоог 53 зөвшөөрөлд хийгээгүй. Мэдэгдээд эхлэх 19 хүсэлтийн  гурвыг шийдвэрлээгүй. Хүсэлт шийдвэрлэхгүй 25-31 хоног өнгөрсөн нь иргэд, бизнес эрхлэгчдэд хүнд суртал үүсгэжээ. Иймд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас чөлөөлөх "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайд анхааруулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм.

     

    Аймгийн удирдлагууд хууль тогтоомжийг биелүүлэхэд хичээн ажиллаж буйгаа хэлээд, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм. Аймгийн хэмжээнд 4,972 аж ахуйн нэгж бүртгэлтэй. НӨАТ төлөгч 2081 ААН байгаагаас татварын реформын үр дүнд 500 аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөөс чөлөөлөгдөнө. 

    Энэ сараас өндөр насны тэтгэвэр авч буй 10,695 иргэний 73.9 хувь нь “Суурь тэтгэвэр” авч эхэлжээ. Төрийн үйлчилгээний 370 гаруй албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдсэн. Аймгийн хэмжээнд нийт газар нутгийн 93 хувьд нь үүрэн телефоны сүлжээ нэвтэрсэн. Орон нутагт сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууц ашиглалтад оруулж, үүнээс 80 өрх гэрээний дагуу орон сууцаа өмчилж авсан гэлээ. 

    Ерөнхий сайд, аймаг орон нутгийн удирдлагуудыг Засгийн газрын бодлогыг дэмжин, хүрэх үр дүнтэй ажиллаж буйг сайшаагаад Хяналт хэрэгжүүлэх газрын дүгнэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгов. 

    Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх АМНАТ-ын хувь хэмжээ 10 байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Өмнөговь орон нутагтаа тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх санхүүгийн боломж нь хоёр дахин нэмэгдэж буй юм. 

    Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-д хоёр жил дараалан 70-аас доош хувь үнэлэгдсэн буюу хангалтгүй дүгнэгдсэн аймгийн Засаг дарга болон Тамгын газрын (нэгжийн) дарга, удирдлага холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх журамтай. Иймд 2026 оны ерөнхий дүнгээр дахин хангалтгүй үнэлэгдвэл дээрх журмын дагуу хариуцлага тооцох үндэслэлтэй байна.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

    2026-11-11 17:26:00

    ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2026-11-11 16:05:00

    “ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

    2026-11-11 14:25:00

    ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

    2026-11-11 09:39:00

    ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

    2026-11-10 13:23:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

    2026-11-09 17:15:00

    “ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

    2026-11-08 14:48:00

    “САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

    2026-11-08 13:14:00

    Шинэ мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
    2026-11-11 17:26:00
    ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2026-11-11 16:05:00
    “ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ
    2026-11-11 14:25:00
    ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
    2026-11-11 09:39:00
    ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
    2026-11-10 13:23:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
    2026-11-09 17:15:00
    “ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО
    2026-11-08 14:48:00
    “САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО
    2026-11-08 13:14:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО
    2026-11-08 12:12:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!