Монгол улсын засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 102, 104-р тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 17.2-т заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилсон юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хамтын удирдлагын зарчмаар ажилладаг бөгөөд дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг.
Тус газрын гишүүд томилогдсонтой холбогдуулж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва газрын гишүүдийг хүлээн авч Өрсөлдөөний тухай хуульд заасан гишүүдийн эрх үүрэг, хуралдааны зарчим болон байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хэтийн төлөвийг танилцуулж цаашид хэрхэн, яаж ажиллах талаарх сургалт, семинар зохион байгууллаа.
Тус сургалт, семинарт орон тооны гишүүн С.Цогтгэрэл, Н.Бямбадорж болон орон тооны бус гишүүн СЯ-ны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаа, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхий менежер П.Гансүх, МХЭАХНҮХ-ны дэд ерөнхийлөгч Д.Тогтохбаяр нар оролцож санал бодлоо солилцлоо.