Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт “Юнивишн” ХХК-ийн үйлчилгээний талаар удаа дараа ирүүлж байгаа хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах үүднээс гэрээний заалтад өөрчлөлт оруулах талаар “Юнивишн” ХХК-д албан шаардлага хүргүүлсний үндсэн дээр “Юнивишн” ХХК-ийн дэд захирал А.Дуламрагчаагийн 2013.04.25-ны өдрийн 03/384 тоот албан бичгээр 2013.05.01-ээс эхлэн гэрээний заалтыг “Хэрэглэгчийн гомдлын дагуу тасалдсан шалтгаан нөхцөлийг тогтоож, хэрэв “Юнивишн” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байвал хэрэглэгчийн үйлчилгээ аваагүй хугацааны төлбөрөөс чөлөөлнө” хэмээн өөрчлөлт оруулсан тухайгаа мэдэгдсэн болно.