Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг билээ.
Тиймээс шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн зөрчилтэй холбоотой санал гомдол, өргөдөл хүлээн авч шийдвэрлэх 1284.mn платформыг олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна.
1284.mn гэж юу вэ?
1284.mn бол иргэн таны өргөдөл гомдлыг цуглуулж, цуглуулсан өргөдөл, гомдлуудаас нэн түрүүнд зайлшгүй шалгуулах шаардлагатай байгаа өргөдөл, гомдлыг та бүхний өөрсдийн тань тусламжтайгаар шийдвэрлэх онлайн хэлэлцүүлгийн индэр юм.
1284.мн зорилго
- Иргэдийг тэгш, нээлттэй оролцох боломжоор хангах, иргэдийн саналын үндсэн дээр шийдвэр гаргах,
- Хэрэглэгчдийн эрх ашиг ямар салбар дээр илүүтэй зөрчигдөж байгааг тогтоож шийдвэрлэх, хяналт шалгалтын үр дүнг нээлттэй танилцуулах
- Ирж буй санал гомдлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, нийтлэг тулгамдаж буй өргөдөл гомдлуудыг шийдвэрлэхэд оршино.
Ажиллуулах горим
Та эхлээд 1284.mn гэж ороод Өргөдөл гомдол харах гэсэн хэсэг дээр дарж өөртэй чинь адил санал гомдол байгаа эсэхийг хайна. Байхгүй тохиолдолд та Өргөдөл гомдол нэмэх хэсэг рүү орж өөрийн регистерийн дугаар болон нууц үгээ хийж бүртгүүлэх хэсэг дээр дарж орно. Оронгуут санал гомдлын нэр гэсэн хэсэг дээр юуны тухай гомдол өгөх гэж байгаа тухай гарчигаа хийгээд доод талын хэсэгт өргөдлийн дэлгэрэнгүйг бичнэ. Яг наад нүдний чинь доор
-Хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн талаар уу,
-Шударга бус өрсөлдөөний тухай юу гэсэн хэсгээс өөрийн өргөдөлд нийцэхээ сонгоод санал оруулах товчлуур дээр дарна ингээд та идэвхтэй санал гэсэн товчин дээр дарахад таны өргөдөл гомдол идэвхжинэ.
Хэрэглэх санамж
- Гаргаж буй өргөдөл гомдол бодит байдалд үндэслэсэн байх,
- Өргөдөл гомдол гаргасан хэрэглэгчийн тухай мэдээллийг нууцлана
- Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрхэн өргөдөл, гомдол дэвшүүлэх вэ?
Иргэн та 1284-д бүртгүүлснээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргах гэж буй өргөдөл, гомдлоо онлайн-аар дэвшүүлэх боломжтой болно.
Яаж өргөдөл, гомдол дэмжих вэ?
Иргэн та системд бүртгэгдсэн бүхий л өргөдөл, гомдолд өөрийн саналаа өгөх боломжтой. Тухайн нэг өргөдөл, гомдлыг нэг л удаа дэмжих эрхтэй.
Мөн та интернэтгүй газраас манай агентлагт өргөдөл гомдол өгөх нөхцөл үүсэж байгаа бол 1284 утас руу хандаж болно.