MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын зөвлөхүүд
      • Ерөнхий сайдын намтар
      • Ерөнхий сайдын ажлын алба
    • Засгийн газар
      • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      • Барилга, хот байгуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсрол, шинжлэх ухааны яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
      • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёлын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • covid-19

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА: ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ, ЭР ЦЭРГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЧЭЭЖ АЖИЛЛАНА

    ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА: ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ, ЭР ЦЭРГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЧЭЭЖ АЖИЛЛАНА

    2015-06-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилсон юм. 

    Төрийн тэргүүн Батлан хамгаалах яаманд очиж Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ даргыг үүрэгт ажилд нь оруулж түүнд хошууч генерал цол гардууллаа.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өөрийн биеэр очиж төрийн албыг хүлээлцүүлэн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон нь төрийн албанд хүндэтгэлтэй хандах шинэ жишиг болж байна хэмээн ёслолд оролцсон хүмүүс үзэж байлаа. ЗХЖШ-ын удирдлагын ажил хүлээлцэх ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын газрын дарга, Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд оролцсон юм.

    Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Ц.Бямбажав хуулийн дагуу хүсэлтээ гаргасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ц.Бямбажав генерал Монгол Улсын Зэвсэгт хүчинд олон жил идэвх зүтгэлтэй сайн ажилласан. Үе үеийн төр, засаг, командлалын зүгээс тавигдсан үүрэг даалгаврыг сайн биелүүлж, Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн хууль, дүрмийг чанд сахиж ажиллаж ирсэн.Тийм учраас өнөөдөр Ц.Бямбажав генералын ажиллаж ирсэн хичээл, зүтгэлийг үнэлж Монгол Улсын төрөөс Сүхбаатарын одонгоор шагналаа.

    Өнгөрсөн хугацаанд Ц.Бямбажав генералтай хамт олон болж ажиллаж ирсэн та бүхний ажлын үр дүнг мөн Монгол Улсын төр, Монголын ард түмэн ингэж үнэлж байгааг энд хэлэх нь зүйтэй юм.

    Сүүлийн жилүүдэд манай Зэвсэгт хүчний зүгээс явуулж ирсэн үйл ажиллагаа, цэргийн хууль дүрмийг хэрэгжүүлэх, командлалын зүгээс тавигдсан үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлд идэх санаачлагатай сайн ажиллаж ирсэн. Энэ үйл ажиллагааг Монголын төр, манай ард түмэн өндрөөр үнэлдэг юм.

    Өнөөдөр БХЯ,  Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах бүрэлдэхүүн, Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэлийн удирдлагууд энд хүрэлцэн ирээд байна. Цаашдаа ч Монгол Улсын өмнө, Зэвсэгт хүчний өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэхийн төлөө Монголын ард түмний зүгээс Монгол Улсын хуулиар бидэнд даалгасан үүрэг, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийн төлөө та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллах болно. Та бүхний санал бодол, хийж байгаа үйл ажиллагааг Монголын ард түмэн сонсдог, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг үйл ажиллагаа улам цаашаа үргэлжлэх болно. Ингээд Ц.Бямбажав генералдаа улам урт удаан насалж, Монгол төрийн төлөө, Монголын ард түмний төлөө зүтгэх үйл ажиллагаандаа сэтгэл тавьж, цэргийн хамт олондоо тусалж дэмжиж зөвлөж ажиллаж байгаарай гэдгийг бас хүсэн ерөөе.

    Өнөөдөр хошууч генерал цолоор шагнагдсан, мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалыг хүлээж авч байгаа Д.Даваа генералыг та бүхэн сайн мэднэ.

    Д.Даваа генералд цэргийн мэргэжлийн хүний хувьд Зэвсэгт хүчний өмнө тавигдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, Монгол Улсын хууль тогтоомжуудыг хэрэгжүүлж ажиллах, цэргийн дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллах чиглэлд идэвхтэй сайн, санаачлагатай ажиллаж чадна гэдэг итгэлийг хүлээлгэж байна.

    Энэ үйл ажиллагааг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс биш, өнөөдөр УИХ дээр бас гишүүд ярилцаж, УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох нь зүйтэй гэсэн чиглэл гаргасныг зөвшилцөж ирүүлсэн. Энэ бол Монголын  төрийн зүгээс, Монголын төрд сонгогдон ажиллаж байгаа хүмүүсийн зүгээс төр төлөөлөн үүрэг даалгавар хэрэгжүүлж, үүргээ биелүүлж яваа төрийн удирдах дээд байгууллагын зүгээс, Монголын ард түмний зүгээс Д.Даваа генералд үзүүлж байгаа, мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаанд үзүүлж байгаа хүндэтгэл, нөгөө талаас том хариуцлага юм.

    Энэ хариуцлага, хүндэтгэлийг дааж нэр төртэй сайн ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхэн нэгэн хамт олон болж тавигдсан үүргийг сайн биелүүлж, хууль, дүрмээ сайн хэрэгжүүлж ажиллана гэсэн итгэлтэйгээр Д.Даваа генералыг би өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо.

    Д.Даваа генерал болон түүнтэй хамтран ажиллах бүх хүмүүс, Зэвсэгт хүчний байгууллагын удирдлагууд, анги, нэгтгэлийн нийт удирдлагуудад ажилд нь улам их амжилт хүсч, улам сайн сайхныг хүсэн ерөөе.

    Монгол Улсын төлөө бүгдээрээ хамтран хууль дүрмээ хэрэгжүүлж сайн, шударга ажиллаж Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийг улсдаа төдийгүй дэлхийн олон улс орнууд, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө өндрөөр өргөхөд та бүхний үүрэг хариуцлага, хөдөлмөр чухал. Ингэж ажиллана гэдэгт итгэж байна. Өнөөдөр шинээр томилогдсон Д.Даваа генералд амжилт хүсч, та бүхэнд баяр хүргэе. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм. Тэрээр үүний дараа эрхэлсэн ажилдаа тууштай, бүтээлч хөдөлмөрийг нь үнэлж дэслэгч генерал Ц.Бямбажавыг "Сүхбаатарын одон", ЗХЖШ-ын дарга Д.Даваад хошууч генералын цол тэмдэгийг нь гардуулан өгсөн юм.

    ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн сэтгэгдлээс хуваалцахад "Өнөөдөр хариуцлагатай албанд томилогдлоо. Ерөнхийлөгч маань надад итгэл хүлээлгэн томилж байгаад талархаж байна. Энэ бол маш том хариуцлага. Надад зэвсэгт хүчнийхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөхийг энэ өдрөөс хойш санууллаа. Цаашдаа Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө, эх орныхоо төлөө, эр цэргийнхээ төлөө, эх орноо батлан хамгаалах их үйлсийн төлөө хичээж ажиллах болно. Мэдээж эрх зүйн орчноо сайжруулах үүрэг ногдож байна. Хичээж ажиллана" гэсэн юм.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 09:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 15:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 17:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 17:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 21:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 13:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 13:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 10:40:49

    Шинэ мэдээ

    Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо
    2022-05-27 20:44:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн залуучуудтай уулзаж ярилцлаа
    2022-05-27 14:17:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байна
    2022-05-27 12:07:00
    Шивээхүрэн боомтод ачаа тээврийн терминал энэ оны есдүгээр сард ашиглалтад орно
    2022-05-26 19:19:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид ойрын ирээдүйд экспортын дөрвөн гарцтай болно
    2022-05-26 16:33:00
    Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ
    2022-05-26 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь аймгийн ХАНБОГД сумыг орчин үеийн ХОТ болгон хөгжүүлнэ
    2022-05-26 11:54:00
    Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
    2022-05-26 10:21:00
    Монгол-Хятадын агаарын тээврийг ирэх зургадугаар сараас үе шаттай сэргээнэ
    2022-05-25 14:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    ЯАМД
    • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • Барилга, хот байгуулалтын яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсрол, шинжлэх ухааны яам
    • Гадаад харилцааны яам
    • Зам, тээврийн хөгжлийн яам
    • Сангийн яам
    • Соёлын яам
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
    • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2022 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!