MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

    Мэдээ 2026-10-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбар дахь өвөлжилтийн бэлтгэлийг өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сараас эхлүүлж, Дулааны III болон IV цахилгаан станцад ажиллаж, албаныханд үүрэг даалгавар өгч, шаардлагатай, тулгамдсан санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Ерөнхий сайд өнөөдөр /2026.10.31/ дээрх хоёр станц болон Диспетчерийн үндэсний төвд ажиллаж улсын төсвийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн засвар, шинэчлэлийн ажлын явцыг хянаж, нэмэлт үүрэг өглөө. 

    Диспетчерийн үндэсний төв нь эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг 24 цагийн турш шуурхай удирдлагаар хангаж, зохицуулдаг. Ерөнхий сайдын хавар өгсөн үүрэг даалгаврын биелэлт 92.5 хувьтай үргэлжилж байна гэж “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням хэлэв. 

    Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1905 МВт ба төвийн бүсийн хэсэгт 1797 МВт байдаг. Үйлдвэрлэлийн зөрүүг ОХУ-аас эрчим хүч импортолж нөхдөг. 2026-2027 оны өвлийн их ачааллаар төвийн бүсийн хэрэглээ 1956 МВт хүрнэ гэж тооцоолсон бөгөөд чадлын дутагдлыг БНХАУ-аас 80 МВт,  шинээр ашиглалтад орох Сүхбаатарын 70МВт-ын ДЦС-аар хангахаар төлөвлөжээ.  

    Ерөнхий сайд, энэ өвөл цахилгааны хэрэглээ 120-150 МВт-аар өсөх тооцоо байна. Үйлдвэрлэх хүчин чадал, хэрэглээ бараг тэнцэж, нөөц тоноглолгүй ажиллах эрсдэлтэй байна. Дулааны IV цахилгаан станцын нэг зуух зогсоход л хэрэглэгчдийн цахилгааныг 100 МВт-аар хязгаарлах нөхцөл үүсэж болзошгүй. Ийм нөхцөлд алдаа гаргаж болохгүй. Цахилгааны хэрэглээ, үйлдвэрлэлийн тэнцлийг цаг тутам хяна. Гэнэтийн гэмтэл, саатал, импортын цахилгаан доголдсон үед хэрэгжүүлэх төлөвлөгөөгөөг гаргах, шинээр холбогдох эх үүсвэрүүдийн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хангах, мөн эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалт хийх чиг үүрэгтээ анхаарч ажиллахыг тус төвийнхөнд үүрэг болгов.  

    Мөн “Засгийн газар 2026 онд шийдэх ёстой бүхнийг шийдсэн. Станцуудын үндсэн тоноглолын нэн яаралтай засварт Засгийн газрын нөөцөөс 5.45 тэрбум төгрөг гаргасан. Өнгөрсөн өвөл цахилгаан станцуудын зуух, тоног төхөөрөмжид 158 удаа гэмтэл, саатал гарсан. Сая Дарханы дулааны цахилгаан станцад техникийн гэмтэл гарлаа. Энэ өвөл ийм нөхцөл байдал дахин давтагдах учиргүй. Анхаарч хичээж ажиллах хэрэгтэй байна. Станцуудаа хэвийн ажиллуулах, иргэдээ тог, дулаанаар тасалдуулахгүй байх нь та бүхний хичээл зүтгэлээс хамаарна. Асуудал байвал шууд хэл. Шийдэх боломжтой бүх асуудалд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Мөн сэргээгдэх, нүүрс гээд боломжит бүх хувилбараар эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Төсвөөс гадна хувийн хэвшлийн санхүүжилтийг татан оролцуулна. Сэргээгдэхийн анхны аукционаар 400 сая гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татсан” гэж ярилаа. 

    Дулааны III цахилгаан станцын долоо, есдүгээр турбогенераторын шинэчлэлд 90 тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газрын нөөц сангийн 2.1 тэрбум төгрөгөөр тус станцын дөрөв, найдугаар зуухны халах гадаргууг шинэчлэх ажлыг бүрэн дуусгажээ. Мөн шинэчлэлийн үр дүнд зуухны халах гадаргуугийн элэгдэл, гэмтлээс үүдэлтэй төлөвлөгөөт бус зогсолтын эрсдэлийг бууруулж, 2026–2027 оны өвлийн их ачааллын үед цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах нөхцөл сайжирчээ. 

    Эдгээр засвар, шинэчлэлийн ажил хийгдээгүй бол нийслэлийн хэрэглэгчдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр хязгаарлах эрсдэл бодитой байсан гэдгийг станцын удирдлагууд хэлээд 2026-2027 оны өвөл хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах нөхцөл бүрдлээ гэдгийг онцолж байв. 

    Ерөнхий сайд Дулааны III цахилгаан станцад ажиллах үеэрээ засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлж, долдугаар турбогенераторыг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах, есдүгээр турбогенераторын шинэчлэлийг ирэх оны эхний улиралд дуусгахыг үүрэг болголоо. Тус станцын тавдугаар турбингенераторыг шинэчлэх санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд 37.3 тэрбум төгрөг тусган УИХ-аар хэлэлцүүлж байна. 

    Ерөнхий сайд дараа нь 300 МВт хүчин чадалтай дулааны VI цахилгаан станцыг барихаар төлөвлөж буй “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн талбайд ажиллав. Тус станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын 60 мянган айл өрхийг цахилгаанаар, 52 мянган өрхийг дулаанаар хангана.  Станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Техник, эдийн засгийн үндэслэл болон бусад бэлтгэл ажлыг хурдасгах үүргийг Ерөнхий сайд албаныханд өглөө.  

    2027 оны улсын төсвийн төсөлд 1.041 их наяд төгрөгийг эрчим хүчний салбарт  тухайлбал, ДЦС-VI зэрэг шинэ эх үүсвэр, барилга байгууламжид, 16.2 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжийн шинэчлэлд тусгасан байсан. Зарим хөрөнгө оруулалт зогсож байна. Гэхдээ санхүүжилтийн өөр эх үүсвэрээр шийдвэрлэж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ.

    Дулааны IV цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авч гуравдугаар зуухны халах гадаргууг бүрэн шинэчилжээ. 

    Тус станц 89 МВт-ын өргөтгөлдөө Хөгжлийн банкнаас 253 тэрбум төгрөгийн зээл авсан, эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг судалж, дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдад дахин уламжиллаа.

    Засгийн газар энэ өвөл цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх болон засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. Импортын цахилгаан, үйлдвэрлэлийн үнэ тарифын өсөлтийг өрхөд оногдуулахгүй байлгахад 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно. Цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 78.9 тэрбум төгрөг хуваарилаад буй юм. 

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

    2026-10-31 18:38:00

    ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

    2026-10-30 14:22:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2026-10-29 20:14:00

    Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

    2026-10-29 19:00:00

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ

    2026-10-29 16:37:00

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

    2026-10-28 17:43:00

    ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

    2026-10-28 14:37:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙГ ХЯНАЖ, АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ДААЛГАВ

    2026-10-26 19:08:00

    Шинэ мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА
    2026-10-31 18:38:00
    ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
    2026-10-30 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
    2026-10-29 20:14:00
    Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
    2026-10-29 19:00:00
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    2026-10-29 16:37:00
    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО
    2026-10-28 17:43:00
    ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
    2026-10-28 14:37:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙГ ХЯНАЖ, АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ДААЛГАВ
    2026-10-26 19:08:00
    СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМЖИЖ БАЙНА
    2026-10-24 15:42:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!