MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн зуслангуудад зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбар байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов

    Нийслэлийн зуслангуудад зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбар байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов

    2015-06-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн ногоон бүсийн зуслангуудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/479 дугаар захирамж гаргаж Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан зохих хуулийн хүрээнд үзлэг зохион байгуулах, хяналт тавьж ажиллах  ажлын хэсгийг гаргаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо.
     
    Нийслэлийн ногоон бүсийн зуслангуудын дунд эрүүл аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, сургалт хүмүүжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулах зорилгоор “Хүүхдэд ээлтэй зуслан” шалгаруулах болзолт уралдаан зарлаж ажиллах, хүүхдийн зуслангуудад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа асрамж, халамжийн төвүүдийн хүүхдүүдийн аялан тоглолтыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт даалгав.
     
    Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаанд зохих хуулийн хүрээнд хяналт тавих, “Хүүхдэд ээлтэй зуслан” шалгаруулах, зуслангуудаар халамж асрамжийн хүүхдүүдийн аялан тоглолт хийхэд чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах 26.243.200 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа.
     
    Зусланд хүүхдийн ая тухтай, аюулгүй, эрүүл амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн дор дурьдсан зохион байгуулалтын арга хэмжээг авч  хэрэгжүүлэхийг дараах салбар байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.
     
    А. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт:
    1. Нийслэлийн хүүхдийн зуслангуудыг удирдлага арга зүйгээр ханган, зусланд хүүхдийн хөгжих орчинг бүрдүүлэх;
    2. Хүүхдийн зуслангийн захирал, эмч, тогооч, бүлгийн багш нарыг чадавхижуулах сургалт зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
    3. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
    4. Зуслангийн бэлтгэл ажлыг зохих журмын дагуу хангасан нөхцөлд ажлын хэсгийн хамтарсан дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг эхлүүлэх;
    5. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага MNS5633:2013 Монгол Улсын стандарт, зуслангуудын үйл ажиллагааны явцад хяналт тавьж, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргүүлж мэдээллэх;
    6. Хүүхдэд ээлтэй зуслангийн шалгуур үзүүлэлт, удирдамж, журмын дагуу “Хүүхдэд ээлтэй зуслан” шалгаруулах;
    7. Халамж асрамжийн төвийн хүүхдүүдийн аялан тоглолтыг Нийслэлийн хүүхдийн ногоон бүсийн зуслангуудаар зохион байгуулах;
    Б. Нийслэлийн эрүүл мэндийн газарт:
    1. Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн чиглэлээр баримтлах журмыг мөрдлөг болгон ажиллах;
    2. Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд харьяаллын дагуу хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, зусланд ажиллах эмч, эрүүл ахуйч нарыг удирдлага, арга зүйгээр байнга хангаж ажиллах;
    3. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулах;
    4. Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
    5. Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхэд байнгын хяналт тавих;
    6. Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх;
    В. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт:
    1. “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэх, гарсан зөрчлийг арилгуулах, сайжруулахад хяналт тавьж ажиллах;
    2. Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх;
     Г. Нийслэлийн онцгой байдлын газарт:
    1. Гарч болзошгүй гамшиг, аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гал унтраах анхан шатны норм, стандарт, техникийн нормативуудыг хэрхэн хангаж ажиллах чиглэлээр сургалт, сурталгаа зохион байгуулах, хяналт тавин ажиллах;
    2. Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх;
    Д.  Улаанбаатар хотын  Цагдаагийн газарт:
    1. Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангуудад хүүхэд аюулгүй амрах, эрүүл орчин бүрдүүлэхэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, байнгын хяналтын цагдаа ажиллуулах;
    2. Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх;
    3. Зуслангийн удирдлагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа зохион байгуулах;
     
    Е. Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн асуудал эрхэлсэн дарга Ч.Жаргалсайханд:
    1. Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангууд нэгдсэн журмаар автобусаар цуваа үүсгэн хөдлөхөд болон амрах ээлжийн төгсгөлд зуслангаас товлогдсон цэг дээр буух хүртэл цагдаагийн хамгаалалтын машиныг цувааны эхэнд байнга явуулах;
    2. Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх;
    Ё. Хүүхдийн зуслангийн захирлуудад:
    1. Зусланд хүүхэд хүлээн авах зөвшөөрөл бэлтгэлийг бүрэн хангаж, ажлын хэсгийн хамтарсан дүгнэлт зөвшөөрөл авсан тохиолдолд үйл ажиллагааг эхлүүлэх;
    2. Багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэй, хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн хүний нөөцөөр баг бүрдүүлэн ажиллах;
    3. Үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын сургалтанд хамруулах;
    4. Зусланд эрүүл мэндийн үзлэгт орсон хүүхдүүдийг амруулахаар хүлээн авах;
    5. Зуслангийн үйл ажиллагаа эхэлсэн үед архи, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, хүүхдийн дэргэд ёс бусаар авир гаргах, насанд хүрэгчдийг амруулахыг хориглох;
    6. Гарч болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс хамгаалах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлыг ханган ажиллах;
    7. Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан, гэрээт газраас баталгаатай хоол хүнсээр хангах, хоолны орц нормын стандартын хэмжээг онцгой анхаарах;
    8. Хүүхдийн амарч байгаа байр, хоолны газар, тоглоомын талбай, олон нийтийн үйл ажиллагаа явуулж буй өрөө тасалгаа, орчны цэвэрлэгээнд шаардагдах материал, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор тогтмол ханган, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллах;
    9. Ахуйн хортон мэрэгч, шавьж устгал, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах;
    10. Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлж эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх;
    11. Эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах;
    12. Бохирын цооног, бие засах газар, хатуу хог хаягдлын цэгийн эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг холбогдох газарт тавих, хөрсийг бохирдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах, хог хаягдал тээвэрлэлтийн гэрээ хийсэн байх;
    13. Хүүхэд тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны талаар тээврийн байгууллагатай гэрээтэй ажиллах, зориулалтын бус ашиглалтын шаардлага хангасан автобусаар хүүхэд тээвэрлэх;
    14. Зуслангийн бүсэд соёлын болон ариун цэврийн бүтээгдэхүүнээс бусад зүйл худалдаалахыг хориглох;
    15. Хүүхдийн зусланд тавигдаж байгаа дээрх шаардлагуудыг ханган ажиллаж, учирч болзошгүй хохирол, эрсдэлийн хариуцлагыг хүлээх;
    Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдөр амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!