Азийн хөгжлийн банк Монгол улсад зээлийн 18 төсөл, буцалтгүй тусламжийн 9 төсөл, техникийн туслалцааны 30 төсөл хэрэгжүүлдэг байна.
НЗДТГ Азийн хөгжлийн банктай хамтран “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар “Нийтийн тээврийн тээврийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг соёрхон батласан. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2016 оны 3 дугаар сараас эхлэх бөгөөд төсөл хэрэгжсэнээр иргэдийн нийтийн тээврээр зорчиход зарцуулах хугацаа 20-40 хувиар буурахын зэрэгцээ нийтийн тээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө 70-80 хувиар буурна гэж албаныхан тооцож байна.
Уг хурлаар НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг АХБ-наас амжилттай хэрэгжүүлж байгаа төслөөр танилцуулсан бөгөөд төслийн цар хүрээ ач холбогдлыг харгалзан цаашид НЗДТГ, Азийн хөгжлийн банктай илүү нягт хамтран амжилттай хэрэгжүүлэхийн тулд АХБ-ны Зүүн Азийн хэлтсийн мэргэжилтэн Арнауд Хэкман Монголд томилогдон ирж ажиллахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.