MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.АЛТАНСОЁМБО: ШӨХТГ-аас тавьсан асуудлыг Шүүхийн байгууллагаас захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн

    Б.АЛТАНСОЁМБО: ШӨХТГ-аас тавьсан асуудлыг Шүүхийн байгууллагаас захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн

    2015-05-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн нутаг дэвсгэрт жолоочийн замын хөдөлгөөнд оролцоход саад учруулж, зөвшөөрөлгүй газар буюу автозамын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьсан жолоочийн автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх ажилтай холбогдуулан  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд захиргааны хариуцлага тооцож, торгох арга хэмжээ авсан талаар мэдээлэл өгсөн. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.АЛТАНСОЁМБО-оос тодрууллаа.

    -ШӨХТГ-аас Хотын захиргаа хувийн компаниудтай хамтран хэрэгжүүлж байгаа автозамын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьсан жолоочийн автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх ажлыг хууль бус гэж үзэн зарим албан тушаалд торгууль ногдуулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

    -Энэ асуудлыг эхнээс нь яръя. Анх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журам болон Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах” тухай А/769 дүгээр захирамжуудыг хууль бус шийдвэр хэмээн Захиргааны хэргийн анхан шатны 20 шүүхэд ШӨХТГ-ын нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэнийг тус газар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Давж заалдах шатны шүүхийн тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу эцсийн шийдвэр болсон юм. Гэтэл ШӨХТГ-аас дээрх журмыг хэлэлцэн батлах үед НИТХ-ын Тэргүүлэгч байсан төлөөлөгч нарт Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж торгууль оногдуулсан асуудал нь ойлгомжгүй байна. Нийслэлийн иргэдийг төлөөлөн сонгогдож гарч ирсэн төлөөлөгч нийтийн эрх ашгийн төлөө санал өгөхийг  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч хязгаарлах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үл тоосон үйлдэл төдийгүй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагч хэрнээ Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох зэрэг Төрийн жинхэнэ албан хаагчид хориглох зүйл, мөн хуулиар хүлээсэн үүрэг, өргөсөн тангаргаа зөрчсөн явдал болж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журмыг хэлэлцэж батлах үед төслийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж санал, дүгнэлтийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7/557 дугаар албан бичгээр  хүлээн авч байсан бөгөөд тус газраас эдгээр журам нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн зүйл заалтууд зөрчигдөөгүй тухай албан ёсны хариуг ирүүлсэн юм. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т  Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш З сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно гэж заасан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.4-т заасны дагуу зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй гэж хуульчилсан байдаг тул уг шийтгэвэрийн хуудас нь өөрөө хүчин төгөлдөр бус учраас хүлээн зөвшөөрөх шаардлагагүй гэдгийг албан  ёсоор хэлмээр байна.

    -ШӨХТГ-аас удаа дараа хууль бус шийдвэр, иргэдэд мөнгийг буцааж олгоно гэж мэдээлсэн.Энэ нь иргэдийг төөрөгдүүлж, дүрэм зөрчсөн жолооч нарыг өөгшүүлсэн үйлдэл болж байна гэж үзэх хүмүүс байна?

    -Дээрх тайлбараас хэн нь хууль бус, хэн нь хуулийн дагуу ажиллаж байна вэ гэдэг ойлгогдохоор байгаа. Тухайн асуудалтай холбоотой нийслэлийн шийдвэрүүд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд гарсан хүчин төгөлдөр шийдвэр. Тиймээс торгуулийг буцаан олгох асуудал байхгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдөр амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!