MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлээс Сөүл дэх Монгол сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллана

    Нийслэлээс Сөүл дэх Монгол сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллана

    2015-05-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчиллаа. Айлчлалын хоёр дахь өдөр/05.02/-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан Сөүл хотод байрлах Монгол сургуульд очин сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.


    Уулзалтын эхэнд тус сургуулийн үүсгэн байгуулагч Юү Хэе Гин “Анх 1999 онд анх БНСУ дахь Монгол сургуулийг үүсгэн байгуулж байлаа. Учир нь тэр үеэс манай улсад монгол иргэд олноор ирж ажиллаж амьдрах болсон тул хүүхдүүдийн боловсрол нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр энэхүү сургуулийг үүсгэн байгуулахаар шийдсэн юм. Манай сургуульд суралцаж байгаа хүүхдүүдээр дамжуулан хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэг итгэлтэй байгаа” гэдгийг онцлон хэлсэн юм.

    Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  тэргүүтэй нийслэлийн удирдлагууд БНСУ дахь Монгол сургууль, соёлын төвөөр зочилж сургуулийн үүсгэн байгуулагч, удирдлага, монгол хүүхдүүдтэйгээ уулзаж өөрийн биеэр талархлаа илэрхийлж буйд тун таатай байгаагаа илэрхийлж байсан юм.

    “БНСУ-д ажиллаж амьдарч байгаа гучаад мянган монгол иргэний хувьд хамгийн чухал зүйл бол хүүхдүүдийн боловсролын асуудал юм. Анх энэ сургуулийг найман сурагчтай үүсгэн байгуулж байсан бол одоо 140 хүүхэд суралцаж дэлхийн хэмжээний боловсрол эзэмшиж байгаад баяртай байна. Монгол сургуулийн сурагч хүүхдүүдийнхээ урлагийн тоглолтыг үзээд манай монгол хүүхдүүд хоёр орны соёлыг эзэмшиж, сурч боловсорч байгааг хараад бахархаж суулаа. Энд суралцаж байгаа хүүхдүүд ирээдүйн монгол улсыг хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хотын дарга Э.Бат-Үүл онцолсон юм. Мөн энэ үеэр Сөүл хот дахь Монгол сургуулийн багш нарт “Нийслэлийн 375 жилийн ойн баярын хүндэт медаль”-ийг гардуулж, шилдэг сурагчдыг шагнаж урамшуулсан юм. Сөүл хот дахь Монгол сургуульд нийтдээ  140 хүүхэд суралцдаг бөгөөд сургууль нь дотуур байртай тул БНСУ-ын аль ч хотоос ирж суралцах боломжтой гэдгийг сургуулийн багш нар онцолж байсан юм. “БНСУ-д багшлах эх орондоо багшлах хоёр багагүй ялгаатай. Учир нь солонгос хэлээр яриад сурчихсан хүүхдүүдэд монгол хэл  зааж, эх орныхоо түүх соёлыг таниулахад багагүй хүндрэл учирдаг. Манай сургууль бол Боловсрол шинжлэх ухааны яамнаас туслалцаа үзүүлэн хичээлийн сурах бичгийг үнэ төлбөргүй өгдөг. Хүүхдүүдэд эх хэлээ сайтар суралцах, түүх, соёл, уламжлалаа сурч монголоороо бахархах сэтгэлтэй хүн болгон төлөвшүүлэхэд багагүй анхаарч, чармайж ажиллаж байна” гэж тус сургуулийн багш Б.Мөнгөнцэцэг ярьж байлаа.

    “Би наймдугаар ангиасаа Сөүл дахь Монгол сургуульд суралцаж эхэлсэн. Монгол сургуулийн тухайд зааж байгаа хичээлүүд, сургалтын орчин нь манай улсын Ерөнхий боловсролын сургуулиудтай тун ижил төстэй. Гадаадад амьдарч, суралцаж байгаа хүүхдүүдийг эх хэл, ёс заншил, урлаг, түүхээ мартах вий гэсэн айдас монголчуудад байдаг нь ташаа ойлголт юм гэдгийг хэлмээр байна. Учир нь бидний тухайд жил бүр “Монголын нууц товчоо”-г хэн сайн мэдэх вэ, бүжиг, дууны тэмцээн гээд цөөнгүй арга хэмжээг зохион байгуулдаг” гэж сургуулийн шилдэг сурагч Б.Мягмардулам гэсэн юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД А.А.КОЗЛОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-12-19 17:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ
    2025-12-18 17:37:00
    Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
    2025-12-17 16:17:00
    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!