MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, аж ахуйн нэгжийг шалгаруулна

    Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, аж ахуйн нэгжийг шалгаруулна

    2015-05-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

    Нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,
    -   Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-ын 2014 оны 126 тоот тогтоолыг үндэслэн нийслэлийн төвийн 6-н дүүрэг тус бүрт газар чөлөөлөх тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны Б/43 тоот тушаал гарсантай холбогдуулан дүүргүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын суурин болон хээрийн судалгааг хийсэн. Нийт 19,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын трасст 562 нэгж талбар байна.
    -   Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/235 дугаар захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил дүүргүүдийн Засаг даргын захирамжаар цэрэг татлагын товчоодыг байгуулан, цэрэг татлагын үед ажиллах бүрэлдэхүүнийг сонгон авч томилон, ажил үүргийн хуваарийн дагуу сургалт семинарт хамруулсан. Зарлан дуудах хуудсыг төрийн нэрийн өмнөөс иргэдэд хүргэн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудасны тараалт өнөөдрийн байдлаар 92,3 хувьтай байна.
    -   Дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн болон батлагдсан зураг төсөлгүй, зөрчил гаргасан  аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргаж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан байна.
    -   Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн асах унтрах цагийг тааруулан, хяналт тавин ажиллаж байна. Дүүргүүдийн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниуд гэр хорооллын хороодын дарга нараас гэрэлтүүлгийн асалтын мэдээг авч баталгаажуулан гүйцэтгэлээ авдаг ажиллагаанд шилжсэнээр гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтыг бүрэн хянаж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцах компаний сонгон шалгаруулалт хийх үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэгт гарсан гэмтлийг 30.00 минутаас 48 цагийн дотор гэмтлийг засварлаж байх шалгуур үзүүлэлтийг гэрээний заалтанд оруулсан байна.

    Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын А/314 дүгээр захирамжаар хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүн, байгууллага, аж ахуйн нэгжийн тохижилт, цэвэрлэгээний ажлыг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтүүд, “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл” баталсан. Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага,  эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ гэх мэт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй хамрагдах юм. Ажлын хэсэг нь хуваарьт хороодод тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын явцад хяналт тавьж, эрчимжүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч  ажиллана. Байгууллагуудын тохижилт, цэвэрлэгээний ажлыг шалгаж,  батлагдсан 23 төрлийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ өгөх юм. Мөн дүүргүүдийг 4 хэсэгт хуваан өрсөлдүүлж, тохижилт, цэвэрлэгээний ажлын идэвх, оролцоо, үр дүнг харгалзан хэсэг тус бүрээс 1 дүүргийг буюу 4 дүүргийг шалгаруулах юм байна.

    Мөн энэ үеэр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг  Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Тухайлбал, НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж, Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. 2016 оны төлөвлөгөөгөө гаргаж, материалаа НЗДТГ-ын Стратегиийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 06 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргүүд болон нийслэлийн харьяа газруудад үүрэг болгов.  Дүүргүүдийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга барьж байгаа барилгын нөхцөлийг эцэслэн нэгтгэх ажил нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээд явж байна. Дүүргүүд энэ талаархи мэдээллээ нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад яаралтай өгөхийг үүрэг болголоо. Мөн дүүргүүд худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах, тайлангаа гаргаж НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлэхийг үүрэг болгов. Харин нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй хамтран худалдан авалтын ажлын явцын талаар мэдээлэл бэлтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулга хийхийг даалгав. Зуны эхэн сар гарч байгаатай холбогдуулан хүүхдийн зусланд эхний ээлжийн амрагчдыг хүлээж авах бэлтгэл ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болголоо.  БОНХАЖЯ-наас санаачлан өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий уриан дор нийслэлийн дүүргүүд болон харьяа газрууд идэвхтэй оролцохыг бүх байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдөр амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!