
Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/370
дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх
дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын урд
талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд баригдах
“Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц”-ын ус хангамж, ариутгах
татуургын инженерийн хангамжийн шийдлийг судалж, санал боловсруулан
шийдвэрлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын
хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн
асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллана.
