
Нийслэлийн Аялал жуулчлалын газар,
Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын судлаачдын нийгэмлэгтэй хамтран
аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй
ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын
байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад
шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил
олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил
эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Жил бүр
уламжлал болгон зохион байгуулагддаг Хөдөлмөрийн яармаг 2015 оны 05
дугаар сарын 08-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд болно.
