Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхийн
Төлөвлөгөөний газар нь Азийн сантай хамтран иргэдийн оролцоотой газрын
зураглалыг хороодын түвшинд хийж боловсруулах ажлыг амжилттай зохион
байгуулж хэрэгжүүлсэн.
Хорооны түвшинд хийж боловсруулсан газрын
зураглалуудыг багтаасан manaikhoroo.mn цахим онлайн газрын зураглалын
сан бий болгосноор иргэд, оршин суугчид болон хотын захиргааны холбогдох
албан тушаалтнууд дээрх мэдээ, мэдээллийг цахим хэлбэрээр харах,
тэдгээрт дүн шинжилгээ хийх, цаашид төлөвлөлтөнд ашиглах боломжтой
болсон юм.
Тус системийг 2014 онд Нийслэлийн Засаг даргын А/983
дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас
шинэчлэн сайжруулжээ.
Иргэдийн оролцоотой хороодын түвшинд
боловсруулагдсан тус систем нь зураглалыг оруулах, мэдээ мэдээлэлд дүн
шинжилгээ хийхэд гар ажиллагаа ихтэй, аюулгүй байдал сул зэрэг
дутагдалтай байсныг HMTL5, CSS3, Java, Jquery програмчлалын хэл ашиглан
шинэчлэн сайжруулсанаар газрын зураглалын санг баяжуулахад илүү хялбар,
ажлын ачааллыг багасгасан, цаг хугацаа болон санхүүгийн хувьд хэмнэлттэй
болсон.
Manaikhoroo.mn цахим системийг дүүрэг болон хороодын
албан хаагчид ашиглах чадвар олгох сургалтыг 2015 оны 4 дүгээр сар 27
өдрөөс 2015 оны 5 дүгээр сар 06 өдрүүдэд зохион байгуулан ажиллаж
байна.гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.