Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын
шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах
тухай” А/313 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Мэргэжлийн
хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага
хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг
хориглосон Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
нийтийн зориулалттай орон сууцны 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байруудыг
дахин төлөвлөж барилгажуулахаар боллоо. Дээр дурьдсан орон сууцны
барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай
зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэх юм.
Мөн уг захирамж гарсантай холбогдуулан холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.