MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэлийг хангахыг үүрэг болголоо

    2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэлийг хангахыг үүрэг болголоо

    2015-04-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

    Нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Налайх, Сүхбаатар дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,
    • “Улаанбаатар форум 2015” бизнес чуулга уулзалтыг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон НЗДТГ зохион байгуулан оролцсон бөгөөд чуулганд төр болон хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөл оролцож Улаанбаатар хотын хөгжлийн төлөө түншлэлийн тунхагийг баталсан байна.
    • Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбооны дарга, ерөнхийлөгч нартай уулзалт зохион байгуулан төгсөлтийн арга хэмжээг оюутан, сурагчдын дунд “Эрдмийн баяр” болгон зохион байгуулах талаар саналыг авч, хамтарсан удирдамж гаргасан байна.
    • 2015 оны 04 дүгээр сарын 07-09-ны өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 30 хорооны нутаг дэвсгэрт байрлах 48,6 км үерийн далан сувгийн цэвэрлэгээг 15 байгууллага, 523 хүн, 20 техник хэрэгсэлтэй нийт 69,5 тн хог хаягдлыг цэвэрлэж үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэн ажилласан.
    • НЗД-ын А/173 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай хамтран нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалт, ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагч нарын бэлтгэл бэлэн байдалд  шалгалт хийж, зөрчлийг арилгуулж ажиллажээ.
    Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/40 дугаар тушаалын дагуу 04 дүгээр сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн оролцсон байдал болон тоон мэдээллийг танилцууллаа. Цэвэрлэгээнд 9111 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцжээ. Үүнээс төрийн 513 байгууллагын 6564 албан хаагчид, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7442 байгууллагын 16422 иргэн, 108 ерөнхий боловсролын сургуулийн 6337 багш, ажилчид, 68 их, дээд сургуулийн 4250 оюутан, багш, 163 цэцэрлэгийн 2351 багш, ажилчид, 602 СӨХ-ийн 7088 иргэд, ажилчид, бусад 3484 байгууллагаас нийт 43000 иргэн цэвэрлэгээнд оролцжээ. Цэвэрлэгээгээр 3 сая 407 мянган м2 талбайг цэвэрлэн, 590 удаагийн рейс хийж 2511 тонн хог хаягдлыг ачуулжээ. Мөн энэ үеэр 3000 оюутан Чингисийн талбайг угаасан бол Улаанбаатар нэгтгэлийн ажилчид бусад оюутнуудтай хамтран автобусны буудлууд, гэрлийн шон,  нийтийн эзэмшлийн хайс хашлагуудыг угааж цэвэрлэжээ.
    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэлийг хангаж  ажиллахыг нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабд даалгав.  Мөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт дүүргүүдийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийг нарийвчлан гаргаж 04 дүгээр сарын 30-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурал дээр танилцуулахыг үүрэг болголоо. Харин үерийн усны далан, суваг, байгууламжийн асуудал дээр  мэргэжлийн байгууллагуудаас оролцуулан зөвлөлдөж, удирдлагын зөвлөлд танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав. Дулааны улирал эхлэж байгаатай холбогдуулан нийслэлийн гэрэлтүүлгийг сайжруулах, мөн гэрэлтүүлэг болон бусад эд хогшлын засвар үйлчилгээг хурдан шуурхай гүйцэтгэж байхыг Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдал, удирдлагын хэлтэст  үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!