MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хөгжлийн төлөө түншлэлийн тунхаг

    Хөгжлийн төлөө түншлэлийн тунхаг

    2015-04-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн төв нийслэл Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч их хотын өмнө тулгамдаж буй хүн амын хэт төвлөрөл, агаарын болон орчны бохирдол, орон сууц, нийтийн тээвэр, дэд бүтцийн дутагдал, авто замын бөглөрөл зэрэг олон асуудал шийдлээ хүлээсээр байна. Эдгээр асуудлыг төр засаг, хотын захиргаа зөвхөн улс, нийслэлийн төсвөөр шийдвэрлэх боломжгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд харуулж байна. Хотынхоо бэрхшээлтэй асуудлыг даван гэтэлж, хөгжил дэвшлийг авчрахад хотын иргэн-аж ахуйн нэгж бүрийн идэвхтэй оролцоо нэн чухал бөгөөд цаашдын хөгжлийнхөө төлөө бид түншлэх цаг нэгэнт иржээ.

    Үүнийг үндэслэн нэг талаас, Нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллагууд, түүнийг төлөөлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нөгөө талаас, Нийслэлийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, татвар төлөгч иргэд, түүнийг төлөөлж Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од нар Улаанбаатарын хөгжлийн төлөө түншлэлийн тунхагийг батлан өөрсдийн нэгдмэл байр суурийг дараахь зорилго, чиглэлээр илэрхийлж байна. Үүнд:
     
    1. Бидний зорилго: Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Улаанбаатар хотыг бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүхий эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл нь бүрдсэн, байгальд ээлтэй, бүс нутгийн бизнес, санхүү, аялал жуулчлалын төв Ухаалаг, Найрсаг, Авлигагүй хот болгон хөгжүүлэх явдал хэмээн тодорхойлж байна.  
     
    2. Бидний хамтын үйл ажиллагааны чиглэл:
     
    1.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу ерөнхий төлөвлөгөөг төр, хувийн хэвшлийн түншлэлийн арга замаар хэрэгжүүлж, энэ талаарх хувийн хэвшлийн бүхий л санал санаачилга, үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих,
     
    2.Улаанбаатар хотыг бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинтой, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг дээдлэн хамгаалсан бүс нутаг болгох,
     
    3.Хотын хөгжлийн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, худалдан авалтын бүхий л мэдээлэл, үйл ажиллагааг ил тод нээлттэй болгож, авлигагүй орчинг бүрдүүлэх,
     
    4.Төрийн үйлчилгээг цахимжуулан чанар, хүртээмжийг дээшлүүлж, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлдэг тогтолцоог бодитойгоор бүрдүүлэх,
     
     
    5."Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хотоо бүс нутгийн аялал жуулчлалын төв болгох зорилтод чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх,
     
    6."Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бүхий л мэдээ, мэдээлэл чөлөөтэй эргэж, цаг хугацаа хэмнэн орчин үеийн техник, технологид суурилсан хотын удирдлага, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлж, холбогдох бүхий л шийдвэрт хувийн хэвшлийн оролцоог баталгаажуулах,
     
    7.Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлж, ус, эрчим хүч, түлш хэмнэсэн байгальд ээлтэй үйлдвэрлэлийг тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлэх,
     
    8.Нийслэлийн гудамж талбай, хөшөө дурсгалын цогцолбор,сургууль, эмнэлгийн барилга байгууламжийг барьж байгуулах тохижилтийн ажилд хувь нэмрээ оруулж нийгмийн хариуцлагаа биелүүлсэн иргэн, хуулийн этгээдийг алдаршуулах,
     
    9.Улаанбаатарчууд төрөлх хотдоо эрүүл аюулгүй, ажил орлоготой, сэтгэл дүүрэн, аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран зүтгэх.
     
    Бидний гаргаж буй энэхүү Тунхаг, үйл ажиллагааг дэмжин ажиллахыг нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагад хандан уриалж байна.
     
    Сайн үйлс дэлгэртүгэй
     
     
       
         
      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                                                         УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ
    УЛААНБААТАР ХОТЫН БӨГӨӨД                                                                              ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
                   ЗАХИРАГЧ
     
           ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ                                                                                                 ЖАМБАЛЖАМЦЫН ОД 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
    2026-06-13 23:00:00
    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
    2026-06-13 11:21:00
    Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    2026-06-12 17:59:00
    Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
    2026-06-12 16:06:00
    Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    2026-06-12 12:56:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
    2026-06-12 11:12:00
    ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ
    2026-06-11 17:38:00
    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    2026-06-11 11:22:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2026-06-10 15:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!