
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын
барилга байгууламжид энэ онд хийх ажлын төлөвлөгөө гарлаа. Төлөвлөгөөний
дагуу Чингэлтэй дүүрэгт 8, Баянгол дүүрэг 6, Сүхбаатар дүүрэг 2,
Сонгинохайрхан дүүрэг 4, Баянзүрх дүүрэгт 2 нийт 22 байршилд далан
сувгийн цэвэрлэгээ хийгдэнэ. Энэ ажилд 558 сая 900 мянган төгрөг
зарцуулах юм. Он гарсаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”
Дэнжийн мянгын 2-р суваг, Чингэлтэй дүүргийн үерийн хамгаалалтын туслах
сувгуудыг цэвэрлэсэн. Мөн Дэнжийн 1000-ын 1, 3-р сувгийн булгийн мөсийг
ухаж, халиа үүсэхээс сэргийлэх арга хэмжээг авч,Толгойт Бөмбөгөрийн
үерийн далан сувгийн халиаг багасган, мөсийг нь зөөж суваг татан
тодорхой газруудад тунгаагуурын цэвэрлэгээг тогтмол хийж байна.
