
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг
байгуулах тухай” А/269 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Азийн
хөгжлийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Улаанбаатар
хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”
төслийн 1 дүгээр үе шатны нарийвчилсан зураг төслийг боловсруулах,
тендерийн баримт бичгийг бэлтгэх, барилгын ажлын хяналт гүйцэтгэх Зөвлөх
үйлчилгээний олон улсын тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн БНСУ-ын Дохва
Инженеринг компанитай хэлцэл хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг
баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Хот
байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат
ажиллана.
