2014 оны 8 дугаар сард эхэлсэн Цахим
газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж
авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд
хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны
дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг
1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн.
Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарсан ч сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа тул ийнхүү мэдэгдэж байна. Тиймээс 1-р шатны цахим системээс газар өмчлөх эрхтэй болсон иргэд харъяа дүүрэгтээ хандаж өмчлөлийн гэрчилгээгээ авна уу.
Газар өмчлөлийн шийдвэр гарсан газрын байршил:
- Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Соёондын ам
- Баянзүрх дүүргийн 20-р хороо Хожуултын ам
- Хан-Уул дүүргийн 12,13-р хороо Эрдэнэтолгой
- Багануур дүүргийн 4-р хороо Тариан булагийн 1-р хэсэг
- Багахангай дүүргийн 2-р хороо Бор үзүүр

Нийслэлийн Өмчийн харилцааны газар