Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн
нутаг дэвсгэрт газар ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай”
А/242 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг
дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын
зориулалт нь УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл
хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг
хандлага”-ын баримт бичгээр тогтоосон Газар зохион байгуулалт, газар
ашиглалтын бүсчлэлтэй нийцэж буй эсэх талаар судалгаа хийх, цаашид авч
хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулна.
Уг ажлыг энэ
оны 6 дугаар сард багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд
танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар , Өмчийн харилцааны
газарт тус тус үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж
ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын
асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.