Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд
гахайн сонгомол мялзан өвчин гарч өнөөдрийн байдлаар нийт 21 торой
үхсэн гэсэн мэдээлэл байна. Мал амьтаны гоц халдварт гахайн мялзан өвчин
гарсантай холбогдуулан дүүргийн мал эмнэлгээс 3 аж ахуй нэгж, 35
иргэний 5086 гахайд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, ариутгал
халдваргүйжүүлэлт хийсэн.
Хан-Уул дүүргийн дүүргийн онцгой
байдлын хэлтэс, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтсийн 21
албан хаагч 8 автомашинтай хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд
хөдөлгөөнийг хориглох, тандалт, ариутгал халдваргүйжүүлэлт,
вакцинжуулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.