
Нийслэлийн Засаг дарга “Ноос
боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230
дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын болон
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл
ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн
байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны
боловсруулалт хийгдээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны
04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх шаардлагатай арга
хэмжээг авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,
Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар,
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газарт тус тус
үүрэг болголоо.
