MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэл 2015 оны төсвөө 101.3 тэрбумээр нэмж тодотголоо

    Нийслэл 2015 оны төсвөө 101.3 тэрбумээр нэмж тодотголоо

    2015-03-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 24 дүгээр хуралдаанаар  нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


      Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа, Улсын Их Хурал, Засгийн газраас төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулах бодлого баримталж байгаа хэдий ч нийслэлийн 2015 оны төсвийн тодотголоор нийслэлийн төсвийн татварын бус орлогын боломжит бүхий л эх үүсвэрийг дайчилж, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг батлагдсан түвшингээс нэмэгдүүлэхээр баталсан.

       Татварын бус орлогын гол эх үүсвэрийг газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг тодорхой байршлуудад зохион байгуулах, нийслэлийн өмчийн зарим барилга байгууламж, эд хөрөнгийг хувьчлах замаар бүрдүүлнэ.

      Улаанбаатар хотод 2014 оны 04 дүгээр улиралын байдлаар ажилгүй иргэдийн тоо 21.5 мянган хүн болж, 2013 оны мөн үеийн түвшингээс 4.5 мянган хүнээр буюу 26.5  хувиар өссөн бөгөөд цаашид ч ажилгүй иргэдийн тоо өсөх хандлагатай байна.

       Нийслэлийн хэмжээнд хэрэглээний үнийн идексийн хэмжээ 8.5 – 9.0 хувьтай байгаа бөгөөд иргэдийн дунд цаашид орлогын эх үүсвэр нэмэгдэх, шинээр ажлын байртай болох гэсэн итгэл буурч байгаа, мөн хотод ядуурлын түвшингийн хэмжээ буурахгүй байгаа гэсэн судалгааны дүн гарч байна.

      Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх замаар ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.  Мөн Жижиг, дунд үйлдвэрлэл, Бичил, бизнесийг дэмжих, Улаанбаатар – Орон сууц сан, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг цаашид хэвийн тогтвортой явуулах санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусгасан.

      Нийслэлийн төсвөөс 2015 онд Бичил зээлийн сангаас 15.2 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг иргэдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан зарцуулна.

      Нийслэлийн орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг 2015 оны анхны батлагдсан түвшингээс 101.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 635.8 тэрбум төгрөг болгож баталлаа. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 79.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 260.0 тэрбум төгрөг болгож, урсгал зардлыг хэмжээг 30.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 374.5 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.

    Нийслэлд 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийг салбар бүрээр танилцуулбал:

    Хот байгуулалт, дэд бүтцийн салбарт:
    1. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх ажилд нийт 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулна. Үүнд:
    • Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулахад- 3,5 тэрбум төгрөг,
    • Шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулахад- 2,0 тэрбум төгрөг ,
    • Газар чөлөөлөх, нөхөх олговорт- 7,0 тэрбум төгрөг,
    2.  Гэр хорооллын дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцийг барьж байгуулахад 58 тэрбум 915,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ.  Үүнд:
    • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, барилга угсралтын ажилд -40 тэрбум 315,8 сая төгрөг,
    • АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжих "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-  ийн I шатны ажил /СХД, СБД/- 18,0 тэрбум төгрөг,
    • Налайх дүүргийн 2-р хорооны "Нарлаг" гэр хорооллын гадна шугам сүлжээний угсралтын ажилд-600,0 сая төгрөг,
    3. Нийслэлд  инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахад
    20 тэрбум 437,2 сая төгрөгийг зарцуулж дараах инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
    • Хорооллын доторхи ИШС-ний шинэчлэлт-10,2 км
    • Ус хангамжийн шугамын шинэчлэлт- 1,9 км
    • Ариутгах татуургын шугамын шинэчлэлт -1,7 км
    • Бага оврын цэвэрлэх байгууламж шинээр барих- 1ш
    • Үерийн хамгаалалтын барилга, байгууламж- 3,3 км
    • Цахилгааны дэд станц -1
    Авто замын салбарт нийслэлийн төсвөөс 53 тэрбум 514,8 сая төгрөг, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 30 тэрбум 944,2 сая төгрөг, нийт 84 тэрбум 459,0 сая төгрөгийг зарцуулна. Үүнд:
    • Шинээр барих авто зам- 20,7 км
    • Өргөтгөл, шинэчлэлт хийх авто зам-30,65 км
    • Гүүр- 58 у/м
    • Авто замын нүхэн гарц-22 м
    • Замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио- 15 цэгт
    • Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон хяналтын камер- 10 цэгт
      Боловсролын салбарт: 
    Нийслэлийн төсвөөс 27 тэрбум 318,0 сая төгрөгийг зарцуулна.
    • Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга -16ш
    • Сургуулийн өргөтгөлийн барилга -1ш, 320 суудал
    • Цэцэрлэгийн барилга-9ш, 1820 ор
    • Сургуулийн спорт заал -1ш
    • Сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар хийхэд 2,0 тэрбум төгрөгийг  зарцуулна.
    Улсын төсвийн хөрөнгөөр:
    • Цэцэрлэгийн барилга -17ш, 1845 ор
    • Сургуулийн барилга-11ш, 6400 суудал
    • Сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар хийхэд 729,4 сая төгрөгийг зарцуулна.
    Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтаар:
    • Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга -72ш /Үүнээс 2015 онд 30 барилга барина/
    • Сургуулийн барилга-7ш, 4980 суудал
    • Цэцэрлэгийн барилга- 3ш, 640 ор
    Нийслэлийн өмчийн  концессийн зүйлийн жагсаалтаар:
    • Сургуулийн барилга-5ш, 3160 суудал
    • Цэцэрлэгийн барилга- 5ш, 920 ор
    БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300,0 сая юанийн буцалтгүй тусламжаар:
    • Сургуулийн барилга-20ш, 12140 суудал
    Дэлхийн банкны хөрөнгөөр:
    • Цэцэрлэгийн барилга-3ш, 300 ор
      Дээрх эх үүсвэрээр баригдаж байгаа барилгуудаас 2015 онд
    • Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор – 16 ширхэг /1920 ор, 2880 суудал/
    • Сургуулийн барилга – 7 ширхэг /3840 суудал/
    • Цэцэрлэгийн барилга – 20 ширхэг /2125 ор/  тус тус ашиглалтанд орно.
     
    Хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор:
    •  “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-ын барилга
    • “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын барилгын засвар, агуулахын барилга
    • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүнсний хангамжийн асуудал хариуцсан "Асгат", "Өсвөр үе", "Багачууд хүнс", "Хүнс хангамж төв" ОНӨААТҮГ-ын хүнс тээвэрлэлтийн тусгай зориулалтын автомашин- 8ш
      Эрүүл мэндийн салбарт:
    Нийслэлийн төсвөөс 8 тэрбум 206,8 сая төгрөгийг зарцуулна. Үүнд:
    • Хан-уул дүүргийн түргэн тусламжийн төв- 2681,8 сая төгрөг,
    • Хүүхдийн эмнэлэгийн барилгыг БГД, ЧД, ХУД-т барьж эхлэхэд 2825,0 сая
    • Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмж- 2700,0 сая төгрөг тус тус зарцуулна.
    Нийслэлийн өмчийн  концессийн зүйлийн жагсаалтаар:
    Эмнэлэгийн барилга -3ш, 490 ортой.
     
    Нийслэлийн 2015 оны төсөвт орж буй өөрчлөлтийг хүснэгтээр харуулбал:
    Нэр төрөл2015 оны батлагдсан дүн2015 оны төсвийн тодотгол  Зөрүү
    1Нийслэлийн орон нутгийн төсвийн орлого534 582.3635867.5101285.2
    2Нийслэлийн орон нутгийн төсвийн зарлага547 059.9656926.8109866.9
    Үүнээс: Хөрөнгө оруулалт202 908.8  282466.579557.7
    Хотын шуудын хөрөнгө оруулалт180 445.9260003.679557.7
    Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт22462.9  --
      Урсгал зардал344 151.1  374460.330309.2
    3Өмнөх оны орлогын давалт, төсвийн хэмнэлт, шилжих зардлаас санхүүжих12 477.621 059.38581.7
    4Улсын төсөвт төвлөрүүлэх орлого00-
    5Орон нутгийн хөгжлийн сан38604.424527.9-14076.5
    6Улсын төсвийн тусгай шилжүүлэг283 144.2
    1. 2.8
    • 2031.4
     
    гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!