
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын
албаны ахлах зөвлөх Скотт Макдональдс Нийслэлийн тэргүүний ажилтан цол
тэмдгээр шагнууллаа. Тэрбээр Калифорнийн их сургуулийг Улс төрийн
шинжлэх ухааны бакалавар, олон улсын менежмент ба төрийн байгуулалт
мэргэжлээр мастер зэрэгтэй төгссөн. АНУ-ын СанФранциско хотын нийтийн аж
ахуйн газарт ерөнхий менежер, хотын даргын нийтийн бодлого ба
санхүүгийн хэлтсийн татварын бодлогын шинжээч, АНУ-ын конгресст ахлах
бодлогын шинжээч, Зүүн Азийн орнууд болон Малайзад хөтөлбөрийн
удирдагчаар ажиллаж байсан туршлагатай. АНУ-ын Азийн сангийн шугамаар
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах зөвлөхөөр 18 сар
ажиллажээ. Энэ хугацаанд хатуу хог хаягдлын менежмент, нийслэлийн
бүтцийн өөрчлөлт, гэр хорооллын газрын зураглалыг хийх зэрэг олон ажилд
хамтран ажилласан юм.
