Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас
хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” А/208 дугаар
захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах
төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад 2015 оны 03 дугаар
сарын 26-ны өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалтыг
зохион байгуулахаар боллоо. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн
дохио дамжуулах журам “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд дадлага, сургалт зохион байгуулахыг нийслэлийн
Онцгой байдлын газарт, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгалаа.
Нийслэлийн
хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах дадлага, сургалтад
шаардагдах 7 сая 407 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц
хөрөнгөнөөс гаргахыг нийслэлийн ЗДТГ-т үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.