НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээртогтоолоор шинэчлэн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах,үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын хүрээнд өнгөрсөн онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Статистикийн газрын даргын хамтран баталсан“Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Үүний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашныбайгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, орон зайнмэдээлэл бүхий цахим сан үүсгэх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нийслэлийн Статискийн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын талаар танилцууллаа.
Нийслэлийн сүм хийдийн талаар дэлгэрэнгүй түвшинд судалж, бүртгэлжүүлж, байршлыг тогтоож,мэдээллийг газрын зурагт оруулж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сүмхийдтэй харилцах харилцаа, бодлого боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг бийболгосон байна. Сүм хийд, шашны байгууллагын 2014 оны тооллого нь Монгол Улсад анх удаа зохионбайгуулагдаж, орон зайн байршлаар үүсгэсэн мэдээллийн сан бүхий тооллого болсноороочухал ач холбогдолтой юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 10 орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлсөн, үйл ажиллагаа эрхлэнявуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй нийтдээ 372 сүм хийд, шашны байгууллагабайгааг тоолж, бүртгэв. Үүнээс албан ёсны зөвшөөөрөлтэй 283, зөвшөөрөлгүй 89, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 234 сүм хийд байгаа юм. Сүм хийдийн ихэнх хэсэг буюу 61.3 хувь нь христийн шашны сүм, цуглаанууд байдаг байна. Харин 28.5 хувийг Монголчуудын олонхи нь шүтдэг шашинболох бурханы шашны сүм хийд эзэлж байгаа бөгөөд Бөө мөргөлийн зан үйлийн чиглэлээр шашныбайгууллагын түвшинд үйл ажиллагаа явуулдаг 22 байгууллага бүртгэгджээ. Мөн Католик шашны 7 байгууллага нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй дүүргээсбусад дүүрэгт ажиллаж байгаагийн сацуу “бусад” буюу бахай шүтлэг, мүүн, шинто, хиндүшашныг төлөөлсөн 5 байгууллага байна.
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн хамгийн их буюу 41.3 хувь нь Баянзүрх,21.5 хувь нь Сүхбаатар, 17.3 хувь нь Баянгол, 14.0 хувь нь Чингэлтэй дүүрэгт байгаа юм. Тоологдсон гурван сүм тутмын хоёр нь нийслэлийн гэр хороололд төвлөрч байна. Ялангуяа Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт сүм хийдийн 80 шахам хувийг гэр хороололд байршилтай сүм хийд эзэлж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.