
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит
хуралдаанаар “Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө
аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөр нь
Улаанбаатар хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр
хөгжүүлэхэд орчны таатай уур амьсгал бүрдүүлэх, хөрс цаг уурын нөхцөлд
тохирч ургах чадвартай тэжээлийн ургамлыг нутагшуулж, малчид,
фермерүүдийн идэвхи оролцоонд тулгуурлан бэлчээрийн менежментийг
шинэчлэх зорилготой. Хөтөлбөрийг Ногоон тэжээл үйлдвэрлэлд бэлчээрийн
шинэ менежмент, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Малчид фермерүүдийн
хоршоодыг байгуулах, Хөтөлбөр хэрэгжих газарт загвар аж ахуй болон
сургалтын төвийг цогцоор байгуулж ажиллуулах, “Техник дундын
үйлчилгээний төв”-ийг бий болгох гэсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр
төлөвлөсөн. Уг хөтөлбөр нь Улаанбаатар хотоос баруун хойш 70 км зайд
орших Нарийны хөндий дахь Мухарын ам, нийслэлээс зүүн хойшоо 45 км зайд
орших Улиастайн аман дахь Баянголын ам гэсэн 2 байршилд хэрэгжих бөгөөд
2015-2020 он хүртэл үргэжлэх юм.
