Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах
эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/179 дугаар
захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын
дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”- хурлаас гаргасан дүгнэлтийг тус
тус хянан үзээд 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын
талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталгаажууллаа.
Газар
эзэмших,ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж,
гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн
харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТ, БАЙРШИЛ
ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
Д/д | Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр | Газрын байршил /хороо/ | Зориулалт | Хэмжээ /м2/ | Хугацаа /жил/ | Эдэлбэрийн хэлбэр | Өмнөх зориулалт, талбайн хэмжээ /м2/ | Өмнөх шийдвэр |
Баянгол дүүрэг | ||||||||
1 | ГЭБДС ХХК | 17 | Дээд сургууль | 478 | 5 | Эзэмшүүлэх | 478 | НЗД-ын 2009 оны 671 |
2 | ГЭБДС ХХК | 17 | Дээд сургууль | 193 | 5 | Эзэмшүүлэх | ||
Баянзүрх дүүрэг | ||||||||
3 | Ж.Дамдинбазар | 16 | Амины орон сууц | 146 | 5 | Эзэмшүүлэх | 108 м2 | НЗД-ын 2011 оны 260 |
4 | Эйч Эс Би ХХК | 26 | Цэцэрлэг, үйлчилгээ, орон сууц | 6790 | 5 | Эзэмшүүлэх | Орон сууц | НЗД-ын 2011 оны 42 |
5 | Б.Батбаяр | 3 | Үйлчилгээ | 200 | 5 | Эзэмшүүлэх | Баянзүрх дүүргийн 6-р хороо /байршил шилжүүлэх/ | НЗД-ын 2011 оны 678 |
Сонгинохайрхан дүүрэг | ||||||||
6 | Б.Төмөр-Очир | 14 | Үйлчилгээ | 622 | 5 | Эзэмшүүлэх | 382м2+240м2 +27м2 | НЗД-ын 2010 оны 781 |
Сүхбаатар дүүрэг | ||||||||
7 | Хорскинг инвестмент ХХК | 3 | Орон сууц, худалдаа үйлчилгээ | 2859 | 5 | Ашиглуулах | Үйлчилгээ | НЗД-ын 2011 оны 583 |
Хан-Уул дүүрэг | ||||||||
8 | Ароно ХХК | 1 | Хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээ орон сууц | 3910 | 5 | Эзэмшүүлэх | Эмнэлэг | НЗД-ын 2010 оны 781 |
9 | Монгол дээд сургууль | 3 | Багш, ажилчдын орон сууц | 542 | 5 | Эзэмшүүлэх | Сургуулийн барилга /532м2/ | НЗД-ын 2011 оны 782 |
10 | Л.Цэнд-Аюуш И.Пионер | 10 | Худалдаа үйлчилгээ | 1914 | 5 | Эзэмшүүлэх | Газрын байршил шилжүүлэх /300 м2/ | НЗД-ын 2011 оны 676 |
Чингэлтэй дүүрэг | ||||||||
11 | Аэскулап ХХК | 1 | Үйлчилгээ | 473 | 5 | Ашиглуулах | Эзэмшүүлэх /Эдэлбэрийн хэлбэр өөрчлөх/ | НЗД-ын 2010 оны 101 |