“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний
тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн
Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд
нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул
дүүргийн 13-р хороо Шинэ суурьшлын бүсэд /Эмээлт/ үйлдвэрлэл,
технологийн парк байгуулахаар заасан.
Үүний дагуу нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах
тухай” А/182 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн
паркийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг баталлаа.
Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн
асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм. Нийслэлийн
Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-ын
Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих бэлтгэл ажлыг 2015 оны 2 дугаар
улиралд багтаан хангахыг ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.