
НИТХ - ын Тэргүүлэгчдийн А/166 дугаар
тогтоолоор “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам”
батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас
мэдээлэл хийлээ. Уг журмын хүрээнд тохижилтын ажлын жишиг зураг төслийн
даалгаврыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий
төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Гэр хорооллын дахин
төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон
сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа, 2014 онд
батлагдсан тохижилтын ажлын зургийн даалгавар, дүүргийн ЗДТГ-аас
ирүүлсэн санал, тухайн онд хийгдэх шугам сүлжээний мэдээлэлтэй уялдуулан
боловсруулж байна.
