
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн
засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нүүлгэн шилжүүлэлтийн
төлөвлөгөөг хэрэгжүүлэх Хороо, ажлын хэсэг байгуулах тухай” А/175 дугаар
захирамж гаргалаа. Захирамжаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр
хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө
оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн 1 дүгээр үе шатанд хэрэгжүүлэх
“Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ариутгах татуургын шугам”-ын газар
чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан
зохион байгуулах Хорооны бүрэлдэхүүн, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт
газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн
бүрэлдэхүүнийг тус тус баталлаа.
