
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн
тушаалаар хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран хотын
төвийн гол гудамжуудыг тохижуулах ажлын зураг төсөл боловсруулах,
тохижилтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа. Энэхүү ажлын
хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий
төлөвлөгөөний газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Нийтийн
үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, “Улаанбаатар хотын музей”
НӨҮГ, Монголын дүрслэх урлагийн холбоодын холбогдох дарга,
мэргэжилтнүүд оролцов. Ажлын хэсгийн гишүүд хамтран ажиллаж, нийслэлийн
тохижилтын ажлын уялдаа холбоог сайжруулж, Чингисийн өргөн чөлөө,
Ю.Цэдэнбалын талбай, Жуулчны гудамж, Анкарагийн гудамж, Токиогийн
гудамжийг тохижуулах зураг төсөл боловсруулан 2015 оны ажлын төлөвлөгөөг
нарийвчлан гаргахаар боллоо.
