MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

    2015-03-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар

    -Улаанбаатар хотын үерийн эрсдлийн үнэлгээ ба эрсдлийн менежментийн стратегийн танилцуулга
    -Улаанбаатар хотын бүсчлэлийн төлөвлөлт, инженер-геологи, хөрсний норматив үзүүлэлтийг тогтоох судалгааны ажлын тайлан
    -Архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх ажлын нийтлэг журмын төсөл
    -Улаанбаатар хотыг шингэрүүлсэн хийгээр хангах төслийн танилцуулга асуудлыг хэлэлцлээ.

    Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн тооцоог гаргажээ
    Хуралдаанд “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежментийн стратегийн танилцуулга”-ын асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.
    Улаанбаатар хотын Гамшгийн эрсдэлийн менежментийг сайржуулах төслийн удирдах нэгжийн захиалгаар Мал тариалангийн эрсдэл судлах төв ТББ, ЖЭМР ХХК, Усны Эрчим ХХК-ийн хамтарсан зөвлөх бөг Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежментийн стратеги боловсруулах төслийг бэлтгэжээ. Төслийн нарийвчилсан судалгааг хотын төвийн хэсгийн 6 дүүргийн 1,2 сая хүн амьдардаг нутаг дэвсгэрт хийсэн бөгөөд барилга байгууламжийн нягтрал их болсон тул хотын төв дундуур урсдаг Сэлбэ, Улиастай, Туул голын болзошгүй үерийн хэмжээг 0,1 хувийн хангамшилтай буюу 1000 жилд нэг удаа тохиох, бусад газруудын хувьд 1 хувийн хангамшилтай буюу 100 жилд нэг удаа тохиолдох магадлалаар үерийн аюулыг үнэлсэн байна. Судалгааны дүнд Үерийн аюулын үнэлгээгээр Сэлбэ голын дээд хэсэгт, голын сав дотор хашаа байшин барьснаас үүдэн олон өрх айл болон 110 кВ-ын цахилгааны дэд станц усанд автахаар байгаа бол Сэлбэ голын Арслантай гүүр, түүний доод талын дулааны шугам бүхий явган гүүр үерийн усыг гаргах чадвар дутагдалтайгаас ихээхэн хэмжээний барилгажсан талбай усны халилтад өртөж болзошгүй байна гэсэн тооцоо гарчээ. Мөн Арслантай гүүрний үерийн усыг өнгөрүүлэх чадвар хангалтгүйгээс 0,1 хувь, 1 хувь, 2 хувийн хангамжтай үерийн ус шинэ цирк хүртэл хальж аюул учруулах магадлалтай байна гэсэн судалгаа байна.
    Эдгээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн менежментийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд төслийн баг одоогийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд тулгуурлан эхний байдлаар стратегийн төслийг боловрууллаа. Ингэхдээ Голын сав газрыг үерийн эрсдэлээс хамгаалах, үерийн дархлаатай хот болох, үерээс хамгаалах байгууламж байгуулах, хүн амын аюулгүй байдлыг хамгаалж, зерийн эрсдэлийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх гэсэн таван чиглэлээр боловсруулалт хийжээ. Харин энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд 547,9 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг ажлын хэсгээс гаргасан байна.
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд хэрэгцээ, шаардлагатай ажлын боловсруулалтыг цаашид үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

    Нийслэлийн архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх журмыг шинэчлэнэ
    Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа танилцууллаа.
    Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Тоон гарын үсгийн тухай хуулийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 523 дугаар захирамжаар “Сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх журам”-ыг батлуулан мөрдөж байна.
    Харин нийслэлийн болон байгууллагын архивын ажлын уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, нөхөн бүрдүүлэлтийн ажлын чанарыг дээшлүүлэх зорилгоор тус журмыг шинэчлэх шаардлагатай болжээ. Ингэснээр нийслэлийн архивт нөхөн бүрдүүлэлт хэрхэн хийх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байгааг боловсронгуй болгох бөгөөд байгууллагын удирдлага болон төрийн албан хаагчдыг журмаар үүрэгжүүлэх боломжтой болно гэж үзэж байна. Мөн цахим нөхөн бүрдүүлэлт хийх чиглэлээр тодорхой зохицуулалт хийж, нөхөн бүрдүүлэлтээр ирж буй баримтын хэмжээ эрс сайжирч нэмэгдэнэ.
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дээрх журмыг шинэчлэх төслийг дэмжиж холбогдох шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзлээ

    Цөөн үгээр
    -Хуралдаанаар Барилга хот байгуулалтын яамны захиалгаар боловсруулсан Улаанбаатар хотын бүсчлэлийн төлөвлөлт, инженер-геологи, хөрсний норматив үзүүлэлтийг тогтоох судалгааны тайлантай танилцлаа. Уг тайланг нийслэл хүлээж авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.
    - Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын танилцуулсан Улаанбаатар хотыг шингэрүүлсэн хийгээр хангах төсөлтэй танилцлаа. Уг төслийг боловсруулах ажлыг үргэжлүүлэх үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэлдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!