Нийслэлийн Засаг даргын А/140 тоот
захирамжийн дагуу “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 3 дахь жилдээ
зохион байгуулахаар болсон. Үүний дагуу НЗДТГ-ын дарга, нийслэлийн цэрэг
татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Монгол цэргийн
жавхаа- 2015” уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж,
уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар танилцуулж, санал солилцов.
Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу уралдаанд Төв аймгийн Сэргэлэн
суманд байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар анги, тус аймгийн Алтанбулаг
сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиудыг
оролцуулахаар тогтлоо.
Үүнтэй холбогдуулан “Монгол цэргийн жавхаа 2015” уралдааны ажлын хэсгийн ахлагч, Ё.Гэрэлчулуун уралдааныг иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог хангасан шинэлэг хэлбэрээр зохион байгуулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.