MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн тасаг байгуулах хөрөнгийг төсвийн тодотголд тусгалаа

    Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн тасаг байгуулах хөрөнгийг төсвийн тодотголд тусгалаа

    2015-02-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын төслийг урьдчилан хэлэлцлээ.Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

    Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.Ингэхдээ нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх, 2015 оны төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлээр төлөвлөгдсөн ажлуудыг хийж, гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч ажилласан байна.
    Тухайлбал, нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарын хүрээнд эмнэлгүүдэд хүүхдийн тасаг шинээр байгуулах, одоо ажиллаж байгаа тасгийг өргөтгөн эмчилгээ, тоног төхөөрөмжөөр хангахад 2,8 тэрбум төгрөг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан гэрээний дагуу нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт хандивласан  шээсний шинжилгээний зөөврийн аппаратыг оруулж ирэх татварын зардалд 130 сая төгрөг, Бага сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 3,8 тэрбум төгрөг төсөлд тусгажээ.
    Нийслэлийн 2015 оны төсөвт Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгоход 2,9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан бол төсвийн өөрчлөлтийн төсөлд 2 тэрбум төгрөг нэмэхээр санал оруулсан байна. Бичил бизнесийг дэмжих зээлийг хэрэгжүүлэхэд 2014-2015 он дамжин 6,7 тэрбум төгрөг зарцуулах бол тодотголоор 7,5 тэрбум төгрөг нэмж тусгахаар төлөвлөжээ. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ боловсруулахад 3 тэрбум төгрөг, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихад 500 сая төгрөг тусгалаа.

    Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл эдийн засаг хямралтай байгаа ч ажлынхаа цар хүрээг улам нэмэгдүүлж, ажлын хурдаа ахиулах хэрэгтэйг нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд анхааруулсан. Үүний дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг төсвийн төсөлд боловсруулахад бүрэн тусгасан гэдгийг онцлон хэлсэн юм.

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, нийслэлийн 2015 оны төсвийн өөрчлөлтийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барихаар болж, цаашид хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллах санал гаргалаа.
    Тодруулбал, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун: Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудаас бүрдүүлэх ногдол ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нийслэлийн 2015 оны төсөвт 434,3 сая төгрөг бүрдүүлэхээр тусгасан бол тодотголоор нэмж 282 сая орчим төгрөг тусгасан байна. Энэ нь чамлалттай тоо. Тиймээс өмчит газруудын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэлээ.
    Харин нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай: Олон жил алдагдалтай ажиллаж байгаа нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын жагсаалтыг гаргаж, үйл ажиллагааг нь сайжруулах, төрийн ачааллыг багасгах замаар хувьчлах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн юм.
    Нийслэлийн 2015 оны төсвийн өөрчлөлтийн төслийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, 03 дугаар сарын 12-ны өдөр НИТХ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!